Итали улсыг зорьж явсан завь живж, 60 орчим цагаач амиа алджээ
2023, 2 сарын 27. 16:110

Ням гарагт Итали улсын Кротон хотыг зорьж явсан завь живж, хөлөг дээр зорчиж байсан 60 орчим цагаач амиа алджээ. Зорчигчдын тухай мэдээллийг тодруулбал, Афганистан, Пакистан, Сомали, Иран улсын хэсэг бүлэг хүн Европ тивд цагаачлахаар явж байсан гэнэ.

Харамсалтай нь завь Кротон хотод зангуугаа буулгах байсан ч Итали улсын өмнөд хэсэгт эвдэрч, живсэн байна. Улмаар 59 хүн амиа алдсаны 12 нь бага насны хүүхэд байжээ.

Итали улсын холбогдох албаныхны мэдээлснээр зорчигчдоос 30 орчим хүн сураггүй байгаа гэнэ.

Tragedy in the Mediterranean: Nearly 60 migrants die in shipwreck off the  coast of Italy - 24 News Recorder

Эргийн хамгаалагчдын хэлснээр завины ослоос 80 хүн амь гарсан байна. Тэдний зарим нь аврах багийнхан ирэхээс өмнө өөрсдөө эрэг дээр гарч ирсэн гэнэ.

Одоогийн байдлаар завин дээр яг хэчнээн хүн зорчиж явсан мэдээлэл тодорхойгүй байгаа юм. Гэвч AFP мэдээллийн агентлагаас мэдээлснээр завин дээр нийт 200 гаруй хүн явж байсан гэжээ. Хэрэв энэ мэдээлэл үнэн болбоос сураггүй алга болсон хүний тоо 60 болох юм.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35