Шилдэг байгалийн гэрэл зургуудыг шалгаруулжээ
4 сарын 1. 11:571

Шотландын Шетландын арлуудын ойролцоох усанд загас булаалцалдан тэмцэлдэж буй хоёр ганнет шувууг харуулсан гайхалтай зураг Дэлхийн байгалийн шилдэг гэрэл зургаар шалгарчээ.

Тухайн агшныг дурандаа буулгаж чадсан Их Британийн гэрэл зурагчин Трейси Лундын гэрэл зураг олон мянган бүтээлээс шалгарч, уран бүтээлч нь 1000 долларын шагнал хүртсэн байна. Тэрбээр амралтаараа завиар аялж явахдаа усны хамгаалалттай DSLR аппаратаараа уг гэрэл зургийг авчээ.

“Бидний дээгүүр олон мянган ганнет шувуу нисэж байгаад загас барихаар далайд шумбаж эхэлсэн. Энэ үед би гэрэл зураг аваад зогсохгүй гайхалтай үйл явдлын гэрч болж чадсан. Тэр өдөр би 1800 зураг авсан боловч хүмүүст үзүүлэх боломжтой нь хоёрхон байсан" гэж тэрбээр ярилаа.

Энэ оны шагнал гардуулах ёслолын үеэр мөн амьтдын хөрөг зураг, ургамал, мөөг, сээр нуруугүй амьтад, хоёр нутагтан болон хэвлээр явагчид, хөхтөн амьтдын төрлүүдэд шилдэг бүтээлүүдийг шалгаруулжээ. Тухайлбал, Италийн зурагчин Иван Педретти “Хар элстэй эргийн цаана Вестрахорн уул дүнхийн буйг" харуулсан Исландын Стокснес хотын өвлийн гайхалтай дүрслэл бүхий гэрэл зургаараа Дэлхийн ландшафт, хүрээлэн буй орчны төрөлд шалгарчээ.

Тэрбээр ярихдаа, цав цагаан уулс ба шар өвстэй хар манхан хоёрын хоорондох өнгөний ялгарал надад маш их таалагдсан гэв.

2020 оноос хойш зохион байгуулж буй Дэлхийн байгалийн шилдэг гэрэл зураг шалгаруулах ёслол /WNPA/ нь гэрэл зургийг сурталчлахаас гадна уралдаанд оролцохын тулд мод тарьсан байх болзол тавьснаар эх дэлхийдээ тусалъя гэсэн санааг агуулж байгаа юм. Тус байгууллага цахим хуудсандаа, гэрэл зураг нь хүмүүсийг дэлхий ертөнцийг өөр өнцгөөс харж, эх дэлхийнхээ сайн сайхны төлөө өөрсдийн зуршлыг өөрчлөхөд томоохон нөлөө үзүүлж чадна гэж онцлон тэмдэглэжээ.

WNPA-г үүсгэн байгуулагчдын нэг Адриан Динсдэйл 2024 оны шагнал гардуулах ёслолын тухайд хэлэхдээ, "Шалгарсан оролцогчид өөрсдийн авсан гайхалтай зургуудаараа биднийг дахин алмайруулж чадлаа. Өмнөх жилүүдийн адилаар олон оролцогч бүтээлээ ирүүлсэнд маш их баяртай байна" гэлээ.


Эх сурвалж: CNN /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Т
103.212.119.152
   /
4 сарын 4. 7:55

Шилдэг байгаль биш БАЙГАЛИЙН ШИЛДЭГ ГЭРЭЛ ЗУРАГ гэх ёстой доо. Эх хэлээ мэдэх....

Онцлох мэдээ
Индонези: Microsoft компани хиймэл оюун ухааны дэд бүтцэд зориулан 1.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-5-1 6:33
Япон, Европын холбоо эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх талаар хамтарсан мэдэгдэл гаргана
02024-5-1 0:53
Иенийн ханшийн уналт Японы бизнест нөлөөлж байна
02024-4-30 9:49
Италийн Ерөнхий сайд Ж.Мелони Европын парламентын сонгуульд өрсөлдөнө
02024-4-30 9:36
Хиймэл оюун ухааны өсөлттэй холбоотойгоор ураны үнэ нэг жилийн дотор 70 хувиар өсжээ
02024-4-30 8:14
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33