Иран, Саудын Араб улсууд 7 жилийн дараа дипломат харилцаагаа хэвийн болгохоор тохиролцов
2023, 3 сарын 11. 10:510

Иран болон Саудын Араб улсууд долоон жилийн дараа дипломат харилцаагаа хэвийн болгож, Элчин сайдын яамдуудаа дахин харилцан нээх тохиролцоонд хүрчээ.

Ираны төрийн мэдлийн IRNA агентлаг орон нутгийн цагаар 10-ны өдөр мэдээлэхдээ, хоёр улсын хамтарсан мэдэгдлийг иш татан “Тус хоёр улс нь ойрын хоёр сарын дотор дипломат харилцаагаа сэргээж, Элчин сайдын яамдуудаа харилцан нээхээр тохиролцлоо" хэмээн онцлон тэмдэглэв.

Саудын Арабын төрийн мэдлийн SPA мэдээллийн агентлаг ч мөн уг хамтарсан мэдэгдлийн талаар олон нийтэд хүргэсэн талаар Associated Press, Reuters зэрэг гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн байна.

Мөн хоёр улс харилцан бүрэн эрхт байдлыг хүндэтгэж, дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх зарчмыг даган мөрдөхөө мэдэгдэн, 2001 онд байгуулсан Аюулгүй байдлын хамтын ажиллагааны хэлэлцээр болон худалдаа, хөрөнгө оруулалтын бусад хэлэлцээрийг улам төгөлдөршүүлэхээ энэ үеэр мэдэгджээ.

Эргэн сануулахад долоон жилийн өмнө буюу 2016 онд Саудын Араб нь Ираны эсэргүүцлийг үл тоон Шиа урсгалын нөлөө бүхий ламыг цаазалснаас хойш тус хоёр улсын дипломат харилцаа өнөөдрийг хүртэл тасраад байсан юм.

Хоёр улсын харилцааг хэвийн болгох энэхүү хэлэлцээр БНХАУ-ын Бээжин хотноо болж өнгөрсөн байна.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35