Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
4 сарын 18. 19:191

Азербайжан, Арменийн талтай байгуулсан гурван талт хэлэлцээрийн дагуу 2020 оны сүүлчээс хойш Уулын Карабахад байрлаж буй энхийг сахиулагчдаа ОХУ тус бүс нутгаас татаж эхэлжээ.

Энэ тухай Армени, Азербайжаны хэвлэлүүдэд гарсан мэдээллийг ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков өчигдөр баталсан байна. Тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа "Тийм ээ, энэ үнэн" гэж хэлээд өөр тодорхой мэдээлэл өгсөнгүй.

Уулын Карабахаас Оросын цэргүүдийг гаргаж эхэлсэн тухай Азербайжаны АПА агентлаг дөрөвдүгээр сарын 16-ны орой мэдээлсэн байна. Оросын цэргийн эхний ээлжийн бие бүрэлдэхүүн Кяльбажар дүүргийн Худаванг сүмийн нутаг дэвсгэрийг орхин гарчээ.

Уулын Карабах дахь Азербайжаны цэргийн ажиллагаа

Уулын Карабах дахь мөргөлдөөн 2020 оны намар дахин хурцадсаны дараа Азербайжан, Армени, ОХУ-ын байгуулсан гурван талт хэлэлцээрийн дагуу Оросын энхийг сахиулах бие бүрэлдэхүүнийг тус бүс нутагт байрлуулсан юм.

2023 оны есдүгээр сард Азербайжан "Үндсэн хуулийн дэг журмыг сэргээх" зорилгоор олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй "Уулын Карабахын Бүгд Найрамдах Улс"-ын хяналтад байдаг Уулын Карабахын нутаг дэвсгэрт цохилт өгч эхлэв. Нэг хоногийн дараа сөргөлдөгч талууд Оросын энхийг сахиулагчдын зуучлалаар гал зогсоох тохиролцоонд хүрчээ. Азербайжаны цэргийн ажиллагааны дүнд өөрийгөө тунхагласан Уулын Карабахын Бүгд Найрамдах Улс оршин тогтнохоо больж, 120 мянган армян үндэстэн маргаантай бүс нутгаас дүрвэн гарчээ. Сүүлийн саруудад Армени, Азербайжан улсууд мөргөлдөөнийг зохицуулах асуудлаар хэлэлцээ хийсээр байна.


Эх сурвалж: РТ /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
   /
4 сарын 19. 7:31

АНУС дагвал ийм бдаг юмдаа Арменчуудаа

Онцлох мэдээ
Google дэлхийн хамгийн том медиа групп News Corp-той урт хугацааны гэрээ байгуулжээ
02024-5-1 8:41
Индонези: Microsoft компани хиймэл оюун ухааны дэд бүтцэд зориулан 1.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-5-1 6:33
Япон, Европын холбоо эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх талаар хамтарсан мэдэгдэл гаргана
02024-5-1 0:53
Иенийн ханшийн уналт Японы бизнест нөлөөлж байна
02024-4-30 9:49
Италийн Ерөнхий сайд Ж.Мелони Европын парламентын сонгуульд өрсөлдөнө
02024-4-30 9:36
Хиймэл оюун ухааны өсөлттэй холбоотойгоор ураны үнэ нэг жилийн дотор 70 хувиар өсжээ
02024-4-30 8:14
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35