Сирийн ерөнхийлөгч Арабын лигт эргэн орох үйл явцыг түргэтгэх зорилгоор АНЭУ-д айлчилж байна
2023, 3 сарын 21. 2:200

Сирийн ерөнхийлөгч Башар аль-Асад Арабын Нэгдсэн Эмират улсад (АНЭУ) төрийн дээд хэмжээний айлчлал хийж байна.

Ерөнхийлөгч Ассад гэргийн хамт 19-ний өдөр Абу Дабигийн олон улсын нисэх онгоцны буудалд хүрэлцэн ирснийг АНЭУ-ын ерөнхийлөгч Шейх Мохаммед бин Заед Аль Нахаян угтан авсан гэж орон нутгийн төрийн мэдээллийн агентлаг мэдээлэв.

Ерөнхийлөгч Ассад өнгөрсөн оны гуравдугаар сараас хойш буюу яг нэг жил орчмын хугацаанд анх удаа АНЭУ-д ийнхүү айлчилсан байна.

"Бидний хэлэлцээ Сирид тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг бий болгоход чиглэсэн” хэмээн тодорхойлсон ерөнхийлөгч Аль-Нахян хоёр орны харилцааг сайжруулахын тулд ерөнхийлөгч Аль-Асадтай ярилцсанаа өөрийн нийгмийн сүлжээн дэх хуудсаараа дамжуулан мэдэгдэв.

Ерөнхийлөгч Ассадын АНЭУ-д хийсэн энэ удаагийн айлчлал нь Сири улсыг Арабын лигт (AL) эргэн орох үйл явцыг түргэсгэх зорилготой байгаа талаар гадаадын хэвлэлүүд онцолсоор байгаа юм.

Эргэн сануулахад 12 жилийн өмнө Сирид иргэний дайн дэгдэж эхлэх үетэй зэрэгцэн 22 гишүүнтэй Арабын лигээс тус улс хасагдаж байсан билээ.

Ассад нь өдгөө ОХУ, Иран зэрэг холбоотон орнуудынхаа цэрэг, армийн дэмжлэгтэйгээр Сирийн ихэнх хэсэгт хяналтаа тогтоогоод байгаа ба сүүлийн жилүүдэд Арабын бусад орнуудтай дипломат харилцаагаа эргэн сэргээх шинж тэмдэг ийнхүү ажиглагдах болов.

Тодруулбал, өнгөрсөн сард Турк, Сирийн хилийн бүсэд болсон газар хөдлөлтийн дараа Саудын Араб зэрэг Арабын томоохон орнууд тусламж үзүүлэхээ мэдэгдэхийн хэрээр “хөрч царцсан байсан” харилцаа уярч эхлээд байгаа юм.

Тухайлбал АНЭУ, Йордан, Египет зэрэг Арабын орнуудын гадаад хэргийн сайд нар газар хөдлөлтийн нөхцөл байдалтай биеэр очиж танилцах зорилгоор ар араасаа Сири улсыг зорьсоор байгаа билээ.

Ерөнхийлөгч Ассад мөн өнгөрсөн сард Оманд айлчилсан байна.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35