ОХУ: АНУ цөмийн зэвсгээ Европоос гаргасан цагт Беларусьт байршуулсан тактикийн цөмийн зэвсгээ эргүүлэн татна
2023, 8 сарын 1. 5:030

ОХУ-ын Гадаад харилцааны яамны (ГХЯ) өндөр албан тушаалтан Беларусийн нутаг дэвсгэрт байршуулсан Оросын тактикийн цөмийн зэвсгийг эргүүлэн татах асуудлыг авч хэлэлцэхийн тулд юун түрүүнд АНУ болон НАТО нь гишүүн орнуудынхаа нутаг дэвсгэрт байршуулсан цөмийн зэвсгийг эргүүлэн татах ёстой хэмээн шаардаж буйгаа цохон тэмдэглэжээ.

Тодруулбал ОХУ-ын ГХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Алексей Полишук өнгөрөгч 6-р сараас Беларусь улсад байршуулж эхэлсэн Оросын тактикийн цөмийн зэвсгийг эргүүлэн татах талаарх цаашдын байр сууриа дээрх байдлаар илэрхийлсэн байна.

Оросын тактикийн цөмийн зэвсгийг Беларусийн нутаг дэвсгэрт байршуулсан явдал нь НАТО болон АНУ-ын олон жилийн турш баримталж ирсэн цөмийн бодлогыг эсэргүүцэж байгаа хэрэг юм. Орос-Беларусийн аюулгүй байдлыг хангахын тулд ийнхүү шийдвэрлэхээс өөр арга байгаагүй” хэмээн тэрээр үргэлжлүүлэв.

Хуучин ЗХУ-аас салан тусгаарлаж тусгаар тогтнолоо зарласан ОХУ болон Беларусь улсууд нь 1990-ээд оны сүүлчээс холбоотон улс байгуулахаар хөөцөлдөж эхэлснээс гадна улс төр, эдийн засаг, батлан хамгаалахын салбарт нягт хамтын ажиллагаатай байсаар ирсэн юм.

Беларусь нь Польш, Литва, Латви зэрэг НАТО-гийн гишүүн орнуудтай 1250 километр хиллэдэг ба Украин улстай ч хиллэдэг билээ.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Ээж болсноор мэргэжлийн карьер саардаг гэх судалгаа гарчээ.
12025-5-12 23:28
Компаниуд ур чадвараас илүү “сэтгэгдэлд” үндэслэн ажилд авдаг нь тогтоогджээ
02025-5-1 23:07
Мэдээлэл технологийн салбарт AI-р орлуулах боломжтой ажилчдыг цомхотгоход ойрхон ирээд буйг онцоллоо  
02025-4-25 22:23
Ажлын гараагаа эхэлж буй ажилтнуудад тулгардаг ажлын байрны 5 сорилт
02025-4-24 21:39
Мичиган муж эрэгтэйчүүдэд их сургууль болон мэргэжлийн сургалтын хүртээмжийг нэмэгдүүлж байна
02025-4-23 15:10
100 мянган долларын цалин АНУ-ын том хотуудад өрхийн өргөн хэрэглээнд хүрэлцэхгүй байна
02025-4-21 20:33
Ажилчдаа урамшуулах нь сэтгэцийн эрүүл мэндэд тустай болохыг судалгаанууд харуулж байна
02025-4-16 16:01
АНУ-д таван ажилтан тутмын нэг нь карьераа өөрөө шийдэх боломжгүй гэжээ
02025-4-15 16:08
Орлого ихсэх тусам аз жаргал улам үнэтэй болдог
02025-4-4 11:56
Муу дарга шиг харагдуулах зангануудаас хэрхэн бултах вэ?
02025-4-1 11:35