Европын холбоо: ОХУ-д аваачсан Украин хүүхдүүдийг эх оронд нь буцаах асуудлаар ОУ-ын хурал зохион байгуулах хэрэгтэй
3 сарын 24. 12:090

Франс Пресс агентлагийн орон нутгийн цагаар 23-ны өдөр мэдээлснээр, Европын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен дайны үеэр ОХУ руу албадан нүүлгэн шилжүүлсэн Украин хүүхдүүдийг эх оронд нь буцаах олон улсын бага хурлыг зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдсэн талаар онцлов.

Европын холбооны дээд хэмжээний уулзалтын дараа тэрээр “Хүүхдийг албадан гаргах ажиллагаа өнөөг хэр нь явагдсаар байгаа ба энэ нь дэлхийн түүхэн дэх хамгийн хар бараан үеүүдийн нэгийг эргэн сануулж буй тун аймшигт явдал бөгөөд дайны гэмт хэрэг юм" хэмээгээд Польшийн ерөнхий сайд Матеуш Моравецкитэй хамтран тэдгээр хүүхдүүдэд эх орондоо буцаж ирэх боломжийг бүрдүүлэхийн тулд олон улсын дэмжлэгийг дайчлах болно гэдгээ мэдэгдсэн байна.

Тэрээр үргэлжлүүлэн “Одоогоор ОХУ руу албадан нүүлгэн шилжүүлсэн 16200 украин хүүхдийн 300 нь л буцаж ирсэн. Энэхүү гэмт хэргийг үйлдэж буйнх нь төлөө ОХУ-ын удирдагчид Олон улсын эрүүгийн шүүхээс баривчлах тушаал гаргасан нь бүрэн үндэслэлтэй” хэмээн тэрээр нэмж дурдав.

Хэрэг явдлыг эргэн сануулбал Олон улсын эрүүгийн шүүхийн зүгээс өнгөрөгч 17-ны өдөр Оросын армид эзлэгдсэн Украины нутаг дэвсгэрээс олон мянган хүүхдийг хууль бусаар албадан гаргаж буй дайны гэмт хэрэгт Оросын талыг хариуцлага хүлээх ёстой хэмээн үзэж ерөнхийлөгч Владимир Путиныг баривчлах тушаал гаргасан билээ.

Украины засгийн газрын мэдээлснээр, өнгөрсөн оны хоёрдугаар сарын 24-ний өдөр халдан түрэмгийлэл эхэлсэн цагаас хойш ОХУ 16 мянга гаруй украин хүүхдийг өөрийн улс руу албадан шилжүүлсэн бөгөөд өдгөө тэд асрамжийн газар, хүүхдэд зориулсан төрөл бүрийн төвүүдэд хуваагдан байрлаж байна хэмээн цохон тэмдэглэсэн аж.

"Бид НҮБ-ын агентлагууд болон олон улсын холбогдох байгууллагуудад Орос руу албадан гаргасан хүүхдүүдийн талаарх илүү бүрэн дүүрэн, сайн мэдээлэл олоход дэмжлэг үзүүлэх болно. Үүнд үрчлэгдсэн эсвэл Орос дахь асрамжийн газарт шилжүүлсэн хүүхдүүд ч багтана” хэмээн Фон дер Ляйен мэдэгдэв.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Лионель Месси Интер Миами клубт тоглох боллоо
02023-6-7 21:48
Владимир Леонтьев: 100 орчим хүн үерийн усаар хүрээлүүлэн гацаж, нүүлгэн шилжүүлэх ажиллагааг хүлээж байна
02023-6-7 21:34
Хитроу нисэх буудлын аюулгүй байдал, хамгаалалтын албаны ажилтнууд зуны ажил хаялтын хуваариа танилцуулжээ
02023-6-7 20:53
Мария Захарова Нова Каховка дахь далангийн хэргийг олон улсын хэмжээнд шалгахыг уриалжээ
02023-6-7 19:20
Дэлхийн банк: Хятадын эдийн засаг энэ онд 5.6 хувиар өснө
02023-6-7 8:20
Иран улс 7 жилийн дараа Саудын Арабт Элчин сайдын яамаа дахин нээжээ
02023-6-7 7:46
Хиймэл оюун ухаан нь хөдөлмөрийн зах зээлд ихээхэн сөрөг нөлөөг үзүүлж болзошгүйг ОУВС анхааруулжээ
02023-6-7 7:11
АНУ-ын Үнэт цаас, биржийн хороо Binance биржийн гүйцэтгэх захирлын эсрэг нэхэмжлэл гаргажээ
02023-6-7 6:20
Украин: Херсон муж дахь далан сэтэрснээс үүдэн ард иргэдийг нүүлгэн шилжүүлж байна
02023-6-6 19:25
БНХАУ-ын их сургуулиуд сургалтын төлбөрөө 54 хүртэлх хувиар нэмжээ
02023-6-6 18:48