Франц улс эмэгтэйчүүдийн үр хөндөлт хийлгэх эрхийг Үндсэн хуулиар баталгаажуулсан анхны орон боллоо
3 сарын 5. 6:020

Францын парламент орон нутгийн цагаар 4-ний өдөр эмэгтэйчүүдийн үр хөндөлт хийлгэх эрхийг Үндсэн хуулиар хамгаалах тухай хуулийн төслийг баталжээ.

Ингэснээр Франц улс үр хөндөлт хийх эрхийг үндсэн хуулиар баталгаажуулсан дэлхийн анхны улс болов.

Францын Сенат болон Төлөөлөгчдийн танхим энэ өдөр Парис хотын ойролцоох Версалийн ордонд хамтарсан хурал хийн үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай санал хураалт явуулахад 780 гишүүн дэмжиж, 72 гишүүн эсэргүүцсэнээр уг саналыг баталсан байна.

Энэхүү шийдвэрийн хүрээнд Францын Үндсэн хуулийн 34 дүгээр зүйлд “Эмэгтэйчүүд өөрийн хүслээр жирэмслэлтийг таслах эрх хуулиар баталгаажсан болно” гэх заалтыг нэмж оруулах аж.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35