Twitter нэг жиргээний тэмдэгтийн тоог 10.000 болгон нэмэгдүүлжээ
2023, 4 сарын 17. 7:330

Twitter платформ нэг жиргээний тэмдэгтийн тоог 10.000 болгон нэмэгдүүлснээ зарлалаа.

Тодруулбал тус компани өөрийн албан ёсны Twitter хуудсаараа дамжуулан орон нутгийн цагаар 14-ний өдөр “Бид платформынхоо бичих, унших функцийг шинэчлэн сайжруулж байна" хэмээн мэдэгдсэн байна. Тэгвэл Twitter-т налуу фонт болон тод үсгийн фонт нэмэгджээ.

Гэвч энэхүү шинээр нэмэгдсэн функцийг сард 8 ам.долларын төлбөртэй “Twitter Blue” үйлчилгээний хэрэглэгчид л зөвхөн ашиглах боломжтой аж.

Тус платформ нь анх нэг жиргээний тэмдэгтийн тоог гар утасны мессежний тэмдэгтийн тоотой тэнцүү буюу 140 тэмдэгтээр хязгаарлаж байсан бол 2017 онд 280 тэмдэгт болгон хоёр дахин нэмэгдүүлж байсан билээ. Харин Илон Маск тус компанийн гүйцэтгэх захирал болсны дараахан буюу өнгөрөгч хоёрдугаар сард 4000 тэмдэгт болгон огцом нэмэгдүүлж байв.

Тэмдэгтийн тоог ийнхүү нэмэгдүүлсэн талаар зарим хүмүүс үзэл бодлоо илэрхийлэхдээ “богино бичвэрээр харилцдаг Twitter-ийн онцлог хийгээд давуу талаас сайн дураараа татгалзаж байгаагаас ялгаа юун” хэмээн шүүмжлэнгүй хандсан байна.

Тухайлбал цахим тоглоом хөгжүүлэгч алдарт Ричард Гарриотт "Би Facebook эсвэл бусад нийгмийн сүлжээг ашиглахаас илүү Twitter-ийг ашигладаг гол шалтгаан бол хэн ч урт асуулт асууж чадахгүйн дээр хэн ч урт хариулт авна гэж хүлээлт үүсгэдэггүйд байсан юм” хэмээн онцлон тэмдэглэжээ.

Эх сурвалж: Kyunghyang

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35