АНУ: Женерал Моторс, Форд, Стеллантис компаниудын ажилчид нэгэн зэрэг ажил хаялт зарлажээ
2023, 9 сарын 16. 11:400

АНУ-ын Автомашины ажилчдын нэгдсэн үйлдвэрчний эвлэлийн зүгээс Женерал Моторс, Форд, Стеллантис зэрэг тус улсын автомашины 3 том үйлдвэрийг хамарсан ажил хаялтыг зарлажээ. Энэ нь тус холбоо байгуулагдсанаас хойших 88 жилийн хугацаанд анх удаа болж буй явдал юм. Дэлхийн автомашины зах зээл цахилгаан автомашин руу шилжиж байгаа энэ үед үйлдвэрчний эвлэлүүд ажлын байрны аюулгүй байдлыг эрэлхийлж байгаагийн дээр Тесла зэрэг тэргүүлэх компаниудтай өрсөлдөх ёстой байтал одоог хэр нь дорвитой өөрчлөлт гарахгүй байгаагаас үүдэн ийнхүү ажил хаялт зарлахаар болжээ.

Ройтерс агентлагийн орон нутгийн цагаар 15-ны өдөр мэдээлснээр, Автомашины ажилчдын нэгдсэн үйлдвэрчний эвлэлийн дарга Шон Пэйн мөн өдөр "Салбартаа тэргүүлэгч гурван компани түүхэнд анх удаа нэгэн зэрэг ажил хаялт зарлаж байна” хэмээн зарласныг онцлов. Мөн өдрөөс Миссури мужийн Вентзвилл дэх Женерал Моторсын үйлдвэр, Мичиган мужийн Уэйн дэх Форд компанийн үйлдвэр, Охайо мужийн Толедо дахь Стеллантисийн үйлдвэрт тус тус ажил хаялт зарлаж, жагсаал цуглаан хийж эхэлжээ.

Үүний үр дүнд Фордын “Бронко”, Стеллантисийн “Жийп Вранглер”, Женерал Моторсын “Шевроле Колорадо”зэрэг загварын машинуудын үйлдвэрлэл тасалдаж байгаа аж. Энэ нь тус гурван компаниудын хувьд хамгийн ашигтай загварууд нь юм. Зах зээлийн судалгааны Кокс Автомотив компанийн мэдээлснээр Толедо дахь Стеллантисын үйлдвэрийн үйл ажиллагаа долоо хоногоор зогсвол борлуулалт 380 сая ам.доллараар буурч магадгүй гэх тооцооллыг гаргасан байна. Мөн зах зээлийн судалгааны Автополикаст Солюшнс фирмийн шинжээч Сэм Фиорани энэ удаагийн ажил хаялтаар нэг долоо хоногт л гэхэд 24 мянган автомашины үйлдвэрлэл тасалдах тооцоог гаргажээ.

Блүүмберг агентлагийн зүгээс “ажил хаялтын сангийн мөнгийг хамгийн бага хэмжээнд зарцуулж байгаа хэрнээ хамгийн ашигтай загваруудын үйлдвэрлэлийг системтэйгээр бууруулах стратеги"-ийг хэрэгжүүлж байна хэмээн дүгнэсэн байна. Пэйн "Компанийг хамарсан зардал өндөртэй ажил хаялтыг түр зогсооход бэлэн байна” гэж хэлсэн ч "Хэрэв хэлэлцээрт хүрч чадахгүй бол байдал яаж ч эргэж болно” гэдгийг ч анхааруулжээ.

Тус үйлдвэрчний эвлэлийн зүгээс цалинг 40 гаруй хувиар нэмэгдүүлэхээс гадна нийгмийн халамжийн тэтгэмжийг мөн нэмэгдүүлэхийг шаардаж байгаа аж. Цахилгаан хөдөлгүүртэй автомашины үйлдвэрлэлд томоохон хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж буй өнөөгийн нөхцөл байдалд тус компаниуд нь үйлдвэрчний эвлэлийн шаардлагыг хүлээж авах боломжгүй гэсэн байр суурьтай байгаа юм. Тухайлбал Форд "Автомашины ажилчдын нэгдсэн үйлдвэрчний эвлэлийн шаардлага нь АНУ-д ажиллах хүчний зардлыг хоёр дахин нэмэгдүүлээд зогсохгүй Тесла зэрэг үйлдвэрчний эвлэлийн бус автомашины компаниудтай харьцуулахад биднийг өрсөлдөх чадваргүй болгоно" хэмээн санаа зовж байгаагаа илэрхийлэв. Уолл Стрийт Журнал сонины мэдээлснээр, салбартаа тэргүүлэгч тус гурван компанийн нэг цагийн дундаж хөдөлмөрийн хөлс 65 ам.доллар байдаг нь Теслагийнх 45 ам.доллар, Азийн компаниуд дунджаар 55 ам.доллар байдагтай харьцуулахад хамаагүй өндөр байгааг дурдсан байна. Харин тус гурван компанийн зүгээс цалинг 20 хувиар нэмэх санал гаргасан ч үйлдвэрчний эвлэлийнхэн хүлээж авахаас татгалзжээ.

Түүнчлэн ажил хаялт урт хугацаагаар сунжрахад хүрвэл эдийн засгийн хохирол ихээр амсах нь тодорхой юм. Дойче Банкны тооцоолж буйгаар хэрвээ Автомашины ажилчдын нэгдсэн үйлдвэрчний эвлэл бүрэн хэмжээгээр ажил хаялт зарласан тохиолдолд компани бүр долоо хоногт 400-500 сая ам.долларын алдагдал хүлээнэ гэжээ. Хэрэв ажил хаялт долоо хоног цаашлаад хэдэн сараар үргэлжилбэл алдагдлаа нөхөхөд хэцүү байх болно гэж тус банк анхааруулав.

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден тус гурван компанийн удирдлагууд болон үйлдвэрчний эвлэлийн дарга Пэйн нартай утсаар ярьж, нөхцөл байдлыг намжаахыг оролдсон байна. Мөн өдөр Ройтерс агентлаг эх сурвалжаас иш татан мэдээлснээр Байдены засаг захиргаа тус гурван компаниудад сэлбэг, эд анги нийлүүлдэг жижиг, дунд компаниудыг хамгаалах яаралтай арга хэмжээний талаар мөн хэлэлцжээ.

Эх сурвалж: Hankyung

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
1
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35