ОХУ музейн үзвэр болохуйц хуучны танкийг Украины фронт руу илгээжээ
2023, 5 сарын 10. 9:370

Украины дайн сунжран үргэлжилж буйн улмаас зэвсгийн хомсдолд ороод буй Орос улс музейд үзэх боломжтой Зөвлөлтийн үеийн хуучин танкуудаа байлдааны талбарт байрлуулж байгаа талаар CNN суваг орон нутгийн цагаар 8-ны өдөр мэдээлэв.

Тодруулбал Дэлхийн II дайн өндөрлөсний дараахан буюу 1940-өөд оны сүүлээр бүтээсэн хуучны “Т-55” танк үүний нэг жишээ болж буй юм. Энэхүү танк нь сүүлийн үед Украинд үзэгдэх болжээ.

CNN сувгийн мэдээлснээр, “Т-55” танкийг галт тэргээр тээвэрлэж буй бичлэг гуравдугаар сарын сүүлчээр олон нийтийн сүлжээгээр тарсны дараа Украин дахь дайны нөхцөл байдлыг ажиглаж буй Гүржид төвтэй сайн дурын Зөрчлийн мэдээллийн баг (CIT) анх илрүүлсэн болохыг онцлов.

Тус багийн авсан хиймэл дагуулын зургуудаас харахад Оросын арми Алс Дорнод дахь Приморскийн хязгаар дахь Арсеньев баазын агуулахаас олон арван “Т-55” танкийг гаргаж буй нь тодорхой харагдана. Харин үүнээс сарын дараа буюу өнгөрөгч дөрөвдүгээр сард барууны албаныхан эдгээр танкуудыг Украины зүүн фронтод харжээ.

1948 оноос хойш Зөвлөлтийн армийн гол танк болж ашиглагдаж байсан “Т-55” нь 100 мянга гаруй ширхэг үйлдвэрлэгдсэн ба уг үзүүлэлтээрээ дэлхийд хамгийн олон тоогоор үйлдвэрлэгдсэн танк болдог аж.

Их Британийн эзэнт гүрний дайны музейн (IWM) ахлах куратор түүхч Жон Делани "Орос улс 1980-аад онд “Т-55”танкийг хэрэглээнээс халж эхлэх үед 28.000 гаруй энэ төрлийн танкийг эзэмшиж байсан. Өнөөг хүртэл тэдгээрийн олонх нь агуулахад хадгалагдаж байсан байх” хэмээн онцлон тэмдэглэсэн байна.

Украины дайнд зэвсгийн ноцтой хохирол амсаж, зэвсгийн хомсдолд ороод буй ОХУ агуулахад хадгалагдаж байсан хуучин танкуудаа ашиглахаас аргагүй нөхцөл байдалд орсон бололтой хэмээн CNN суваг дүгнэжээ.

Нидерландын цэргийн тагнуулын Oryx сайт Украины дайнд Орос 1900 гаруй танкаа алдсан байж магадгүй гэж тооцоолоод байгаа юм.

ОХУ шинэ танк үйлдвэрлэхэд ихээхэн анхаарал хандуулж байгаа ч барууны хориг арга хэмжээний улмаас сэлбэг, эд анги худалдан авахад хүндрэлтэй байгаа талаар CNN суваг мөн тайлбарлав.

АНУ-ын Гадаад бодлогын судалгааны хүрээлэнгийн (FPRI) ахлах судлаач Роберт Ли “Оросын тал эхний ээлжинд тодорхой тооны “Т-55” танкийг ронтын хэсэгт байрлуулж, холын тусгалтай их буугаар галлахад ашиглах магадлалтай” хэмээн таамаглал дэвшүүлсэн байна.

Эх сурвалж: Maeil

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35