Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
4 сарын 18. 19:360

Дуучин Дуа Липа, кино найруулагч Хаяо Миязаки нар “Тайм” сэтгүүлээс гаргадаг хамгийн нөлөө бүхий 100 хүний жагсаалтад багтжээ.

Уг жагсаалтыг "Уран бүтээлчид", "Шүтээнүүд", "Титанууд", "Удирдагчид", "Шинийг санаачлагчид", "Анхдагчид" гэсэн хэд хэдэн ангилалд хуваадаг. Албани гаралтай Британийн дуучин Дуа Липа "Уран бүтээлчид" ангилалд хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг болжээ. Нөлөө бүхий уран бүтээлчдын тоонд мөн жүжигчин Дэв Пател, Колман Доминго, реппер 21 Savage багтсан байна.

“Шүтээнүүд” төрөлд найруулагч Хаяо Миязаки, Австралийн дуучин Кайли Миноуг, Америкийн кино найруулагч София Кополла болон бусад хүмүүсийг онцолжээ.

"Ред Булл" багийн нидерланд нисгэгч Макс Ферстаппен “Майкрософт” корпорацын тэргүүн Сатья Наделлагийн хамт “Титанууд” ангилалд багтсан байна.

Харин нөлөө бүхий удирдагчдын тоонд Катарын Ерөнхий сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Мохаммед бин Абдул Рахман Аль Тани, Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони, Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милей нарыг хамгийн нөлөө бүхий удирдагчдаар нэрлэсэн байна. Мөн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян, Польшийн Ерөнхий сайд Дональд Туск, Филиппиний Ерөнхийлөгч бага Фердинанд Маркос, ТТГ-ын дарга Уильям Бернс, Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Андрей Ермак, Юлия Навальная нар багтжээ.

"Шинийг санаачлагчид" ангилалд хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэгээр “Nvidia” компанийн гүйцэтгэх захирал Женсен Хуаныг нэрлэсэн бол жүжигчин Америк Феррера "Анхдагчид" ангилалд багтсан байна.


Эх сурвалж: ТАСС /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Google дэлхийн хамгийн том медиа групп News Corp-той урт хугацааны гэрээ байгуулжээ
02024-5-1 8:41
Индонези: Microsoft компани хиймэл оюун ухааны дэд бүтцэд зориулан 1.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-5-1 6:33
Япон, Европын холбоо эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх талаар хамтарсан мэдэгдэл гаргана
02024-5-1 0:53
Иенийн ханшийн уналт Японы бизнест нөлөөлж байна
02024-4-30 9:49
Италийн Ерөнхий сайд Ж.Мелони Европын парламентын сонгуульд өрсөлдөнө
02024-4-30 9:36
Хиймэл оюун ухааны өсөлттэй холбоотойгоор ураны үнэ нэг жилийн дотор 70 хувиар өсжээ
02024-4-30 8:14
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35