First Republic банкны шинэ эзэн болоод буй JP Morgan тус банкны 1000 ажилтныг цомхотгохоо мэдэгдэв
5 сарын 27. 14:010

Өнгөрсөн сард АНУ-ын санхүүгийн салбарт болсон том дуулианы нэг бол яах аргагүй First Republic банк дампуурсан явдал байв. Тэгвэл тус банкийг худалдаж аваад удаагүй байгаа JP Morgan хөрөнгө оруулалтын банкны зүгээс First Republic банкны 1000 ажилтныг цомхотгохоор болжээ.

Орон нутгийн цагаар 26-ны өдөр Ассошиэйтед Пресс агентлагийн мэдээлснээр, First Republic банкны шинэ эзэн болсон JP Morgan тус банкны 1000 ажилтныг цомхотгохоо саяхан мэдэгдсэн талаар онцлов.

Дампуурлаа зарлахаасаа өмнө тус банк нь 7200 ажилтантай байсан гэж тооцоолоход энэ нь тэдний 15 орчим хувьтай тэнцэж байгаа юм.

JP Morgan банкны зүгээс мэдэгдэхдээ Холбооны Хадгаламжийн Даатгалын Корпорацын (FDIC) журмын дагуу энэ удаагийн худалдан авалтаар тус банкны ихэнх хөрөнгийг бид өөрийн нэр дээр шилжүүлж авч байгаа ч хүний нөөцийг нь ч тэр чигээр нь хадгалж авч явна гэсэн журам байхгүй хэмээн цохон тэмдэглэсэн байна.

Энэ удаад ажлаасаа халагдаж буй ажилтнуудад 60 хоногийн нэмэгдэл цалингаас гадна эрүүл мэндийн даатгал зэрэг хөнгөлөлтийг үзүүлж байгаа гэв. Түүнчлэн ажилласан жилийг нь харгалзан нэмэлт тэтгэмжийг ч олгох аж.

Өнгөрөгч гуравдугаар сард Silicon Valley Bank (SVB) дампуурсны дараахан Сан Франциск хотноо төвтэй First Republic банк дампуурлаа зарласан билээ.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ-ын Ford, Хятадын CATL компаниуд батарейны хамтарсан үйлдвэрийнхээ барилгын ажлыг зогсоожээ
2023-9-30 12:29
Мексик: Литийн олборлолтоо өөрсдөө хийх зорилгоор Хятадын компанид өгсөн олборлолтын эрхээ гэнэт цуцалжээ
2023-9-30 2:07
АНУ-ын Автомашины ажилчдын нэгдсэн үйлдвэрчний эвлэл: Хэлэлцээрт ахиц гарахгүй бол 29-нөөс ажил хаялтыг өргөжүүлнэ
2023-9-29 23:45
Epic Games компани нийт ажиллах хүчнийхээ 16 хувийг орон тооны цомхотголд оруулах болжээ
2023-9-29 19:50
Sony Interactive Entertainment компанийн гүйцэтгэх захирал Жим Райан ирэх онд тэтгэвэртээ гарах болжээ
2023-9-29 19:21
АНУ-д ипотекийн зээлийн хүү сүүлийн 23 жилийн хугацаан дахь хамгийн өндөр хувьд хүрчээ
2023-9-29 18:10
АНУ: Калифорни мужийн хуулиар түргэн хоолны сүлжээ ресторануудын ажилтнуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгджээ
2023-9-29 16:23
China Eastern Airlines C919 загварын агаарын хөлгөөс 100 ширхгийг захиалжээ
2023-9-29 13:14
ОХУ: Ирэх онд ДНБ-ий 6 хувийг батлан ​​хамгаалахын салбарт зарцуулахаар төлөвлөжээ
2023-9-29 8:57
НАТО-ийн гишүүн орон удахгүй Оросыг дэмжигч ерөнхий сайдтай болох уу?
02023-9-28 19:20