БНХАУ: 56 настай саятан эр 27 дахь удаагаа Хятадын элсэлтийн ерөнхий шалгалтад унажээ
2023, 6 сарын 26. 18:090

Даваа гараг AFP агентлагаас мэдээлснээр 56 настай саятан Лян Ши БНХАУ-ын элсэлтийн ерөнхий шалгалтыг 27 дахь удаагаа өгч, унажээ.

Лян Шигийн хувьд цагтаа үйлдвэрт ажиллаж байсан ч хожим барилгын материал нийлүүлэх бизнес эрхлэн саятан болсон нэгэн юм. Түүний хувьд их сургууль, коллежид сурах шаардлага үгүй ч үргэлж их сургууль, коллежид суралцахыг хүсэж иржээ.

Лян Ши элсэлтийн шалгалт өгөхөөс өмнө нэгэн ярилцлагад өгүүлснээр, “Коллежийн боловсрол эзэмшиж чадаагүй гэдгээ санах нь надад тааламжгүй байдаг. Би үнэхээр их сургуульд орж, сэхээтэн болмоор байна” гэж байсан юм.

Тэрээр 1983 онд буюу 16 настайдаа элсэлтийн шалгалт өгч эхэлсэн ч дунд нь хэд хэдэн удаа завсардаж, энэ онд шалгалтаа дахин өгсөн ч хамгийн доод босго онооноос 34 оноо дутсан гэнэ. Тийнхүү үйл явдлын хүрээнд Лян Ши мөрөөдөлдөө бууж өгөх эсэх асуудлыг нухацтай бодож үзэх болжээ.


Эх сурвалж: AFP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
2
0
1
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ОУВС: Хятадын эсрэг худалдааны хязгаарлалт нь дэлхийн ДНБ-ийг долоон хувиар бууруулж болзошгүй
02024-5-8 1:35
Япон компаниуд хамтран дэлхийн анхны 6G төхөөрөмжийг бүтээжээ
02024-5-7 20:20
“Амазон” компани Сингапурт 9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна
02024-5-7 18:51
Владимир Путин ОХУ-ын төрийн тэргүүний тангараг өргөлөө
02024-5-7 18:40
Пулицерийн шагналын эзэд тодорчээ
02024-5-7 15:07
Аргентины нэрт дасгалжуулагч С.Менотти таалал төгсжээ
02024-5-7 13:46
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Францад айлчилж байна
02024-5-7 12:09
Израилын арми Рафахт цохилт өгч эхэлжээ
02024-5-7 12:05
OpenAI компанийн удирдах түвшний хоёр албан тушаалтан нэгэн зэрэг огцоржээ
02024-5-7 8:56
Египетэд болсон Газын асуудлаарх хэлэлцээ өндөрлөжээ
02024-5-6 16:13