ОУВС: Хятадын эсрэг худалдааны хязгаарлалт нь дэлхийн ДНБ-ийг долоон хувиар бууруулж болзошгүй
5 сарын 8. 1:350

 

Олон улсын валютын сангийн (ОУВС) тэргүүн Кристалина Георгиева АНУ-ын зүгээс Хятадын эсрэг хийж буй худалдааны хязгаарлалт нь дэлхийн эдийн засгийг долоон хувийн алдагдалд орж болзошгүйг анхаарууллаа. Мөн Хятадын эдийн засгийн уналт дэлхий дахинд томоохон нөлөө үзүүлж байгаатай холбоотойгоор тус улсын засгийн газартай үргэлжлүүлэн хамтран ажиллах болно гэдгээ онцлов. Түүнчлэн тэрээр АНУ-ын төсвийн алдагдалд санаа зовниж буйгаа илэрхийлсэн ч АНУ-ын эдийн засаг эрчимтэй өсөж байгаа тул дэлхийн эдийн засагт гол үүрэг гүйцэтгэсээр байх төлөвтэй байна хэмээн үнэлсэн байна

Хатагтай Георгиева орон нутгийн цагаар 6-ны өдөр АНУ-ын Лос-Анжелес хотын Беверли Хиллз дүүрэг дэх Хилтон зочид буудалд зохион байгуулагдсан “Милкан Глобал” бага хурлын үеэр "Дэлхийн санхүүгийн системийн өнөөгийн байдал" сэдвээр илтгэл тавих үеэрээ энэ тухай өгүүлжээ.

Тодруулбал тэрээр Хятадын сүүлийн үеийн хямрал болоод АНУ-ын худалдааны хязгаарлалт нь дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүнд (ДНБ) 0.2-7 хувиар нөлөөлж болзошгүй гэж үзсэн байна. "0.2 хувь ба 7 хувийн хооронд асар их ялгаа байгааг мэдэж байна. Гэхдээ Хятадын эсрэг чиглэсэн худалдааны хязгаарлалтын одоогийн нөхцөл байдлыг харгалзан үзвэл дэлхийн эдийн засагт нөлөөлөх алдагдал 0.2-7 хувийн хооронд хэлбэлзэх хандлагатай байгааг онцлох нь зүйтэй” хэмээн хатагтай Георгиева цохон тэмдэглэв.

Тэрээр үргэлжлүүлэн үүний шалтгаан нь АНУ-ын протекционизм дээр төвлөрсөн даяарчлалыг сааруулах бодлоготой шууд холбоотой хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн байна. “АНУ “Инфляцыг бууруулах хууль”-ийг хэрэгжүүлж байгаа нь үйлдвэрлэгчдийг дэмжсэн том бодлого гэж харж болох ч энэ мэт аж үйлдвэржилтэд чиглэсэн бодлого нь эдийн засагт сөргөөр нөлөөлөх нь элбэг байдаг” хэмээн шүүмжилжээ. “Инфляцыг бууруулах хууль” нь нийлүүлэлтийн гинжин хэлхээний асуудлыг шийдвэрлэх гол зорилготой боловч уг хууль нь дэлхий даяар эдийн засгийн цохилт өгч байна гэж хэлж болох юм.

Тухайлбал АНУ-д мөрдөгдөж буй “Инфляцыг бууруулах хууль”-ийн хүрээнд цахилгаан автомашины батарейны эд анги, гол ашигт малтмалыг Хятад эсвэл Хятадын компаниудаас авсан тохиолдолд татаас олгохыг хязгаарлаж буй билээ. Энэхүү журам нь БНХАУ-ын экспортод хохирол учруулаад зогсохгүй Хятадаас түүхий эд авдаг улс орнуудын зардал өсөхөд хүргэж байна.

Харин Хятадын эдийн засгийн одоогийн нөхцөл байдлыг судалж үзэхэд үл хөдлөх хөрөнгийн салбарт хэт их хөрөнгө оруулалт хийж байгаа нь анзаарагдаж байна. Хатагтай Георгиева “Хятадууд үл хөдлөх хөрөнгийг тэтгэвэр гэж ойлгоод, хэт их хөрөнгө оруулалт хийж байна. Хятадын эдийн засагт итгэлгүй байгаагаас хэт их хуримтлал үүсгэсэн нь хэрэглээг улам идэвхгүй болгож байна” гэж нэмж хэлэв.

Тэрчлэн хатагтай Георгиева АНУ-ын төсвийн алдагдлыг багасгах шаардлагатай байгааг онцлон тэмдэглэв. ОУВС дөрөвдүгээр сард гаргасан “Төсвийн хяналт” тайландаа ирэх онд АНУ-ын төсвийн алдагдал ДНБ-ий 7.1 хувьд хүрнэ гэж таамагласан юм. Энэ нь томоохон хөгжингүй орнуудын дундаж болох 2 хувиас 3 дахин их байна.

Гэхдээ тус улсын эдийн засаг хүчирхэг хэвээр байгааг үнэлэв. Аж ахуй нэгжүүдийн инновацилаг байдал болон хөдөлмөрийн зах зээл идэвхтэй байгаа зэрэг нь АНУ-ын эдийн засгийг дэлхийн тулгуур багана болгож байна. Нэмж дурдахад эрчим хүчний экспортлогчийн хувьд тэргүүн эгнээнд бичигдэж буй явдал нь АНУ-ын эдийн засагт сайнаар нөлөөлж буйг дурдав.

Тэрээр сүүлийн үед дэлхийн эдийн засагт учирч буй эрсдэлийг АНУ-ын эдийн засаг хүчирхэг байгаагаас гадна зээлийн хүү өндөр байгаа нь бусад орны мөнгөн тэмдэгтийн ханшийн уналтад хүргэж байгаатай холбон тайлбарлажээ. Нөгөөтэйгүүр энэ асуудлыг эерэн талаас нь харж болох талаар ч тэрээр мөн дурдаад амжив. Тодруулбал “Хөгжиж буй орнууд өнгөрсөн хугацаанд эдийн засгийн хувьд төрөл бүрийн хямрал, эрсдэлт хүчин зүйлтэй нүүр тулахын хэрээр санхүү, эдийн засгийн бодлогын хувьд маш суурь сайтай болж чадсан. Энэ ч үүднээсээ Бразил, Мексик зэрэг хөгжиж буй орнууд дэлхийг хамарсан инфляцын цочролд хамгийн түрүүнд маш болгоомжлонгуй хандаж чадсан” хэмэээ үнэлсэн байна. Тэрээр хөгжиж буй орнууд инфляцын өсөлтийн эсрэг илүү тэсвэртэй байгааг онцлон тэмдэглэв.

Эх сурвалж: Hankyung

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
"Формула-1"-ийн долоо дахь гараа Италид эхэлж байна
02024-5-17 14:22
The Himalayan Times: Уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг олжээ
02024-5-17 14:01
“Фүкүшима-1”-ийн усыг асгах зургаа дахь үе шатны ажиллагаа эхэлжээ
02024-5-17 12:52
III Аменхотепын дүр төрхийг сэргээжээ
02024-5-17 11:23
Дэлхийн хүн амын дундаж наслалт 2050 он гэхэд 5 жилээр нэмэгдэнэ
02024-5-17 11:17
Рафахт өргөн хүрээтэй цэргийн ажиллагаа явуулахгүй байхыг уриалжээ
02024-5-17 11:12
К.Роналду хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтыг дахин тэргүүллээ
12024-5-17 11:08
Хамгийн богино ажлын цагтай Герман улс илүү цагаар ажиллахыг бодлогоор дэмжинэ
02024-5-17 7:51
Нэг үе тонн нь 10.000 ам.доллароос даваад байсан какаоны үнэ нэг өдрийн дотор 20 хувиар унажээ
02024-5-17 7:10
26 жилийн турш сураггүй алга болоод байсан эрийг хөрш нь хулгайлсан байжээ
02024-5-16 19:21