Аргентины нэрт дасгалжуулагч С.Менотти таалал төгсжээ
5 сарын 7. 13:460

Аргентины шигшээ багийн ахлах дасгалжуулагч асан Сесар Луис Менотти 85 насандаа таалал төгссөн тухай тус улсын хөл бөмбөгийн холбоо мэдээлжээ.

“Аргентины шигшээ багийн одоогийн захирал, шигшээ багаа дэлхийн аварга болгож байсан дасгалжуулагч асан Сесар Луис Менотти нас барсанд гүнээ эмгэнэж байна” гэж Аргентины хөл бөмбөгийн холбоо X хуудсандаа бичсэн байна.

С.Менотти 1978 онд Аргентиныг эх орондоо анх удаа дэлхийн аваргад түрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Улмаар аргентинчууд дахин хоёр удаа ДАШТ-д түрүүлсэн бөгөөд хамгийн сүүлд 2022 онд Катарт аваргын цомыг өргөсөн билээ.

1978 онд Буэнос-Айрест болсон ДАШТ-ий шувтаргын тоглолтод С.Меноттигийн дасгалжуулсан залуус нэмэлт цагт Нидерландын багийг 3:1 харьцаагаар хожиж байлаа.

“Барселона”, “Атлетико Мадрид”-ын дасгалжуулагч асан тэрбээр цус багадалтын улмаас эмнэлэгт хэвтсэн тухай өмнө нь хэвлэлүүд мэдээлж байв.

Түүний дасгалжуулж байсан Испанийн “Барселона”, “Атлетико Мадрид”, Аргентины “Бока Хуниорс”, “Ривер Плейт” клубүүд эмгэнэл илэрхийлжээ.


Эх сурвалж: Anadolu /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
"Формула-1"-ийн долоо дахь гараа Италид эхэлж байна
02024-5-17 14:22
The Himalayan Times: Уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг олжээ
02024-5-17 14:01
“Фүкүшима-1”-ийн усыг асгах зургаа дахь үе шатны ажиллагаа эхэлжээ
02024-5-17 12:52
III Аменхотепын дүр төрхийг сэргээжээ
02024-5-17 11:23
Дэлхийн хүн амын дундаж наслалт 2050 он гэхэд 5 жилээр нэмэгдэнэ
02024-5-17 11:17
Рафахт өргөн хүрээтэй цэргийн ажиллагаа явуулахгүй байхыг уриалжээ
02024-5-17 11:12
К.Роналду хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтыг дахин тэргүүллээ
12024-5-17 11:08
Хамгийн богино ажлын цагтай Герман улс илүү цагаар ажиллахыг бодлогоор дэмжинэ
02024-5-17 7:51
Нэг үе тонн нь 10.000 ам.доллароос даваад байсан какаоны үнэ нэг өдрийн дотор 20 хувиар унажээ
02024-5-17 7:10
26 жилийн турш сураггүй алга болоод байсан эрийг хөрш нь хулгайлсан байжээ
02024-5-16 19:21