Владимир Путин ОХУ-ын төрийн тэргүүний тангараг өргөлөө
5 сарын 7. 18:400

Өнөөдөр Кремлийн их ордны Андреевийн танхимд тав дахь удаагаа ОХУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Владимир Путиний тангараг өргөх ёслол боллоо.

Тэрбээр ОХУ-ын Үндсэн хуулийн уг эх дээр баруун гараа тавьж “ОХУ-ын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ хүний, иргэний эрх, эрх чөлөөг хүндэтгэн хамгаалж, ОХУ-ын Үндсэн хуулийг сахин хамгаалж, улс орны бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, аюулгүй байдал, бүрэн бүтэн байдлыг хамгаалж, ард түмэндээ үнэнчээр зүтгэхээ тангараглая” хэмээн тангарагийн үгийг уншлаа.

Ерөнхийлөгчийн тангараг нь угтвар ба холбоос үгсийг оролцуулаад нийт 33 үгнээс бүрдэх бөгөөд эдгээр үг нь ОХУ-ын Үндсэн хуулийн дөрөвдүгээр бүлэгт тусгасан байдаг.

Тангараг өргөх ёслолд тусгайлан зориулж 1996 онд замба гүрвэлийн арьсаар хавтаслан хийсэн Үндсэн хуулийн уг эх хувийг Кремлийн ордон дахь Ерөнхийлөгчийн номын санд хадгалдаг бөгөөд тэр үеэс хойших тангараг өргөх бүх ёслолд хэрэглэсээр иржээ. 2020 онд Бүх Оросын санал хураалтаар тангаргийн үгэнд өөрчлөлт орсон байна.

Владимир Путин ирэх зургаан жилийн хугацаанд 5 дахь удаагаа ОХУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалыг хаших гэж байна. Энэ оны 3 дугаар сарын 15-17-нд болсон Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд тэрбээр 87,28 хувийн санал авсан билээ. Сонгуулийн ирц 77,44 хувьтай байсан нь шинэ Оросын түүхэн дэх хамгийн дээд үзүүлэлт юм.


Эх сурвалж: ТАСС /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
"Формула-1"-ийн долоо дахь гараа Италид эхэлж байна
02024-5-17 14:22
The Himalayan Times: Уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг олжээ
02024-5-17 14:01
“Фүкүшима-1”-ийн усыг асгах зургаа дахь үе шатны ажиллагаа эхэлжээ
02024-5-17 12:52
III Аменхотепын дүр төрхийг сэргээжээ
02024-5-17 11:23
Дэлхийн хүн амын дундаж наслалт 2050 он гэхэд 5 жилээр нэмэгдэнэ
02024-5-17 11:17
Рафахт өргөн хүрээтэй цэргийн ажиллагаа явуулахгүй байхыг уриалжээ
02024-5-17 11:12
К.Роналду хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтыг дахин тэргүүллээ
12024-5-17 11:08
Хамгийн богино ажлын цагтай Герман улс илүү цагаар ажиллахыг бодлогоор дэмжинэ
02024-5-17 7:51
Нэг үе тонн нь 10.000 ам.доллароос даваад байсан какаоны үнэ нэг өдрийн дотор 20 хувиар унажээ
02024-5-17 7:10
26 жилийн турш сураггүй алга болоод байсан эрийг хөрш нь хулгайлсан байжээ
02024-5-16 19:21