Британийн Shell компани Оросын байгалийн хийг худалдаалсаар байна
2023, 7 сарын 3. 13:030

Их Британийн газрын тос, байгалийн хийн Shell компани Оросын эрчим хүчний зах зээлийг орхихоор амласнаасаа хойш жил гаруйн хугацаанд тэдний байгалийн хийг зарсаар байгаа тухай BBC суваг мэдээлжээ. Тодруулбал, 2022 онд Shell компани Оросын байгалийн хийн усан замын нийт экспортын наймд нь тодорхой хэмжээгээр оролцсон байна.

Энэхүү мэдээллийн хүрээнд Украины ерөнхийлөгч Володимир Зеленськийн зөвлөх Олег Устенкогийн хэлснээр Shell компани цустай мөнгө хүлээн авч байна гэсэн юм.

Харин Shell компаниас тайлбарласнаар тэд ердөө л урт хугацааны гэрээнийхээ хүрээнд хүлээсэн үүргээ гүйцэтгэж байгаа гэсэн бөгөөд ямар ч хууль тогтоомж, хоригийн арга хэмжээг зөрчөөгүй гэжээ.

ОХУ Украины нутаг дэвсгэрт цэргийн тусгай ажиллагаа явуулж эхэлснээс хойш барууны улс орнууд тэднийг эсэргүүцэн хэд хэдэн хориг тавьсан юм. Улмаар Оросын байгалийн хий, газрын тосны экспортод хориг тавьсны дараа ч Shell компани тэдний байгалийн хийг худалдан авч байгааг хэвлэлийнхэн онцлоход Shell уучлалт гуйн Оросын байгалийн хий, газрын тосны бүтээгдэхүүнээс татгалзахаар зорьж байгаа хэмээж байсан билээ. Гэвч тийн мэдэгдсэнээс хойш өнөөг хүртэл тэд Оросын шингэрүүлсэн байгалийн хийг экспортолж байна.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35