Европын холбоо Японы Фүкүшима мужийн хүнсний импортод тавьсан хязгаарлалтыг албан ёсоор цуцалжээ
2023, 7 сарын 14. 2:180

2011 онд Фукушима Дайчи атомын цахилгаан станцад гарсан ослын дараа Европын холбооны зүгээс авч хэрэгжүүлсэн Япон хүнсний импортод тавьсан хязгаарлалтаа албан ёсоор цуцаллаа.

Бельгийн Брюссель хотноо орон нутгийн цагаар 13-ны өдөр зохион байгуулагдсан Европын холбоо болон Японы дээд хэмжээний уулзалтын дараа Европын комиссын ерөнхийлөгч Чарльз Мишель хэлэхдээ “Европын холбоо нь Фүкүшимагийн хүнсний бүтээгдэхүүнийг импортлохыг дахин зөвшөөрөх шийдвэрийг гаргалаа” гэжээ.

Уг журмыг цуцалснаар Фүкүшима мужийн загас, мөөг, Мияги мужийн хулсны найлзуур зэрэг 10 мужаас хүнсний бүтээгдэхүүн импортлохдоо Япон улс нь Европын холбооноос шаарддаг цацраг идэвхт бодисын хяналтын гэрчилгээг өгөх шаардлагагүй болж буй аж.

Хэвлэлийн бага хуралд оролцсон Японы ерөнхий сайд Фумио Кишида Европын холбооны шийдвэрийг "гамшгийн бүс нутгийг сэргээхэд ихээхэн дэмжлэг үзүүлж байгааг өндрөөр үнэлж, сайшааж байна” гэдгээ онцлон “шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэр боллоо” хэмээн цохон тэмдэглэв.

Европын холбооны шийдвэрт үндэслэн Японы тал Өмнөд Солонгос, Хятад зэрэг импортын хоригийг өнөөг хэр нь хэрэгжүүлсээр буй орнуудад шахалт үзүүлэх магадлал өндөр байгаа юм. Өмнөд Солонгосын хувьд одоогоор найман мужаас далайн гаралтай бүтээгдэхүүн импортлохыг хориглосон хэвээр байгаа аж.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35