Аргентин улсын довтлогч, хөл бөмбөгийн домог Лионель Месси Америкийн Интер Майами клубтэй гэрээ байгууллаа. Гэрээнд зааснаар тэр 2025 оныг хүртэл тус клубтээ тоглох юм.
Өдгөө 36 настай түүний хувьд гэрээний хугацаа дуусахад 38 настай байх ажээ.
Гэрээг үзэглэхэд Лионель Мессигийн хэлснээр, “Би өөрийн карьерын дараагийн шатыг АНУ-д, Интер Майами клубт эхлүүлэх гэж байгаадаа үнэхээр их догдолж байна” гэсэн байна.
Түүнийг клубтэй гэрээ байгуулахад клубийг хамтран эзэмшигч, хөл бөмбөгийн алдарт тоглогч Дэвид Бекхэм ч байсан бөгөөд түүний тодорхойлсноор Лионель Мессигийн гэрээнд гарын үсэг зурах мөч яг л мөрөөдөл биеллээ олсон шиг байсан гэжээ.
Тийнхүү Лионель Месси энэ сарын хориннэгний өдрөөс тус клубт тоглох гэнэ. Хэвлэлийнхний мэдээлж байгаагаар түүний гэрээ ойролцоогоор жилийн 50-60 сая ам.долларын үнэлгээтэй гэсэн юм.
Эх сурвалж: BBC
Юун жилийн 50-60 тэрбум доллар вэ худлаа шаагаад
Ta nar medeegee shalgadag uu
Тиишдээ
Yanaa ingej hudlaa yum bichin bolohgui sh de
Ийм үнэтэй бдаг