Теслагийн хувьцаа унаcны улмаас Илон Маскийн хөрөнгийн хэмжээ 20 тэрбум ам.доллароор буурчээ
2023, 7 сарын 22. 5:340

АНУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч Тесла компани орон нутгийн цагаар 20-ны өдөр автомашиныхаа үнийг үргэлжлүүлэн бууруулж болзошгүй хэмээн мэдэгдсэн явдал нь хувьцааны үнэ огцом унахад нөлөөлснөөр компанийн гүйцэтгэх захирал Илон Маскийн хөрөнги 20.3 тэрбум ам.доллароор буурчээ.

Тодруулбал Bloomberg News агентлагийн мэдээлснээр, аль хэдийн муудаад буй ашиг, орлогын хэмжээ цаашид ч улам буурч болзошгүй хэмээн анхааруулсны дараа Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээрх Теслагийн хувьцааны үнэ 9.74 хувиар буурч, 262.90 ам.долларт хүрсэн нь өнгөрөгч 4-р сарын 20-ны өдрөөс хойш хамгийн өндөр дүнгээр буурсан үзүүлэлт болсон байна.

Тус компанийн автомашины салбарын нийт ашиг өнгөрөгч 2-р улиралд сүүлийн дөрвөн жилийн хугацаан дахь хамгийн доод түвшинд хүрч буурсан явдал нь энэ жил автомашиныхаа үнийн бууруулсантай яах аргагүй холбоотой.

Үүний хариуд Маск зээлийн хүү өссөөр байвал бид автомашиныхаа үнийг үргэлжлүүлэн бууруулахаас аргагүй хэмээн мэдэгджээ.

Теслагийн хувьцааны үнэ буурсантай холбоотойгоор Илон Маскийн хөрөнгө 234,4 тэрбум ам.доллар болж буурсан байна.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Ажил олгогч холбоо барихгүй болчихвол яах вэ?
02024-10-24 21:23
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Япончууд ажлаасаа халагдахын тулд ажлаас гаргадаг мэргэжилтэн хөлсөлж байна
02024-9-2 15:28
Ажил, амьдралын тэнцвэрт итгэдэггүй дарга нар юуг чухалчилдаг вэ?
02024-8-28 15:06
Австрали ажилтнууд ажлын бус цагаар “утсаа салгахыг” хуулиар зөвшөөрлөө
02024-8-27 11:37
Оффис дээрх хамгийн бүтээмжтэй цагийг тогтоожээ
02024-8-26 16:28

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас