ОХУ сүүлийн хэд хоногт Одесса боомт руу довтолж буйтай зэрэгцэн улаан буудайн үнэ 8.5 хувиар өсжээ
2023, 7 сарын 25. 4:030

Өнгөрөгч 17-ны өдөр Хар тэнгисийн үр тарианы хэлэлцээрээс гарч буйгаа зарласан ОХУ Украины Одесса боомт руу сүүлийн хэд хоногийн турш довтолсоор байна.

Украины орон нутгийн Киев Индепендент сонины 23-ны өдөр мэдээлснээр, Орос өмнөх өдрийн оройноос мөн өдрийн үүр цайх хүртэл Одесса боомт руу агаараас цохилт өгсөн талаар онцолжээ. Энэхүү агаарын довтолгооны улмаас нэг хүн амиа алдаж, 21 хүн шархадсны дотор бага насны хүүхэд байсан талаар хэвлэлүүд мэдээлэв. Нэмж дурдахад ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэлтэй Одесса хотын төвд байрлах үнэн алдартны шашны Спасо-Преображенскийн сүм ихээхэн хэмжээгээр сүйдээд байгаа билээ. "Тус сүмийн дээврийн ихэнх хэсэг нурж, барилгын даацын хана нь шатаж, далийсан байдалтай байгаа” талаар ВВС агентлаг дурдсан байна.

Өнгөрөгч 20-ны өдөр ОХУ-ын Батлан ​​хамгаалах яам "Одесса боомтыг чиглэн ирсэн бүхий л иргэний хөлөг онгоцыг цэргийн тээвэрлэгч хэмээн үзэх болно. Түүнчлэн ямар ч төрлийн үр тариа Одесса боомтоос гарах учиргүй” хэмээн анхааруулга өгсөн билээ.

Энэхүү довтолгооны улмаас сүйдээд буй уг сүм нь Одесса дахь хамгийн том Ортодокс сүм бөгөөд ЮНЕСКО-гоос өнгөрөгч 1-р сард аюулд ороод буй “Дэлхийн өв”-ийн нэгд бүртгэсэн байна. Сүмийн хамба лам Мирослав Вдодович “Ийм болгосон этгээдүүдийг хүн гэж нэрлэх учиргүй” хэмээн дургүйцлээ илэрхийлэв. Ерөнхийлөгч Володимир Зеленський ч “Оросуудын үйлдэж буй бузар муу үйлийг хэрхэвч өршөөх аргагүй” гэж шүүмжилсэн байна.

Харин энэ хугацаанд олон улсын зах зээл дэх үр тарианы үнэ улам өссөөр байгаа билээ. Тодруулбал 19-ний өдөр Чикагогийн фьючерсийн бирж дээр есдүгээр сард нийлүүлэгдэх улаан буудайн фьючерсийн үнэ өмнөх өдрөөс 8.5 хувиар өссөн байна.

Эх сурвалж: JoongAng

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35