ҮНДЭСНИЙ БРЭНД БҮТЭЭГЧ ГРИЙН ГРУПП нь Хүнс үйлдвэрлэл, худалдаа, Барилга үйлдвэрлэл, Санхүү, хөрөнгө оруулалт гэсэн гурван салбарт амжилттай үйл ажиллагаа явуулж байна.
ГРИЙН ГРУПП ажилчдынхаа сэтгэл ханамжтай ажиллах, ажлын байрны тав тухтай орчныг бүрдүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх, ЧАДАМЖТАЙ АЖИЛТАН бэлдэхэд онцгой анхаарал хандуулж буй.
Компанийн ажлын байрны тав тухтай орчныг бүрдүүлэхэд сүүлийн жилүүдэд 10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, спорт тоглоомын талбай, ногоон байгууламж бүхий амралт чөлөөт цагийн бүсийг байгууллаа.
Ажилчид тасралтгүй суралцаж, хөгжих соёлыг төлөвшүүлэх, дижитал орчинд чөлөөтэй хөрвөх боломжтой ажиллах нөхцөлийг бүрдүүлэх цөөнгүй ажлуудыг бизнес төлөвлөгөөндөө тусган шат дараатайгаар хэрэгжүүлсээр байна.
Үйл ажиллагаа нь амжилттай өргөжин тэлж буй томоохон байгууллагуудыг тухайн байгууллагын соёл нь удирдаж байдаг. Үндэсний брэнд бүтээгч Грийн Группийн 1000 ажилтан нь ӨӨРИЙМСӨГ хандлагатай, ШУДАРГА зарчимтай, БҮТЭЭМЖ өндөртэй байдлыг эрхэмлэн “НОГООН” соёлыг түгээж, ҮНДЭСНИЙ БРЭНДИЙГ ХӨГЖҮҮЛЭН ажиллаж байна.
ДЭЛХИЙД ХАМТДАА ТӨЛӨӨЛНӨ ГРИЙН ГРУПП