Их Британи улсад дроноор шуудан хүргэх үйлчилгээ нэвтэрлээ
2023, 8 сарын 2. 17:080

Их Британи улсад дроноор шуудан шуудан хүргэх үйлчилгээ албан ёсоор нэвтэрчээ. Гэвч одоогоор тус үйлчилгээг зөвхөн Оркней мужид авах боломжтой байгаа юм.

Үйлчилгээг Их Британийн Royal Mail гэх шуудангийн газраас нэвтрүүлж байгаа бөгөөд тэд дрон үйлдвэрлэн нийлүүлэгч Skyports компани хамтарч байгаа гэнэ. Уг үйлчилгээг нэвтрүүлэх болсон гол шалтгаан нь тэд арлаас арлын хооронд шуудан хүргэх үйл явцыг хялбарчлахыг хүссэнтэй холбоотой ажээ.

Royal Mail компаниас хэлж байгаагаар дроноор шуудан хүргэх үйлчилгээ нь эхний ээлжид гурван сар үргэлжлэх бөгөөд гурван сарын дараагаас тэд үйлчилгээг үргэлжлүүлэх эсэхээ шийдэх гэнэ.

Үйл явдлын хүрээнд Skyports компаниас мэдэгдсэнээр тэд хүргэлтэд Speedbird Aero DLV-2 дроныг ашиглаж байгаа гэсэн байна. Уг дроны хувьд нийт 6 килограмм хүртэлх жинтэй ачааг тээвэрлэх хүчин чадалтай юм.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Ажил олгогч холбоо барихгүй болчихвол яах вэ?
02024-10-24 21:23
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Япончууд ажлаасаа халагдахын тулд ажлаас гаргадаг мэргэжилтэн хөлсөлж байна
02024-9-2 15:28
Ажил, амьдралын тэнцвэрт итгэдэггүй дарга нар юуг чухалчилдаг вэ?
02024-8-28 15:06
Австрали ажилтнууд ажлын бус цагаар “утсаа салгахыг” хуулиар зөвшөөрлөө
02024-8-27 11:37
Оффис дээрх хамгийн бүтээмжтэй цагийг тогтоожээ
02024-8-26 16:28

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас