Япон: Африкын орнуудтай хамтран батарейны гол түүхий эдийн нийлүүлэлтийн сүлжээг баталгаажуулна
2023, 8 сарын 3. 5:220

Японы засгийн газрын зүгээс цахилгаан тээврийн хэрэгслийн батарейны үйлдвэрлэлд зайлшгүй шаардлагатай гол түүхий эд, ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бий болгох зорилгоор Замби зэрэг Африкийн гурван оронтой хамтран ажиллахаар шийджээ. Энэ нь Хятадаас хэт хамааралтай цахилгаан тээврийн хэрэгслийн батарейны гол ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг төрөлжүүлэх гэсэн оролдлого бөгөөд тус салбарын зах зээлийг эрчимжүүлэх тал дээр засгийн газрын хэмжээнд идэвхтэй дэмжлэг үзүүлэх хүсэлтэй байгаагийн томоохон илрэл хэмээн Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцлон тэмдэглэжээ.

Нихон Кейзай Шимбун (Никкей) сонины 2-ны өдөр мэдээлснээр, Эдийн засаг, худалдаа аж үйлдвэрийн сайд Ясүтоши Нишимура энэ сарын 6-13-ны хооронд Замби, Конго, Намиби болон Ангол, Мадагаскарт айлчлах талаар дурдсан байна. Сайд Нишимура энэ удаагийн айлчлалаараа тухайн улс орнуудтай хамтран хайгуулын төсөл болон уурхайн бүтээн байгуулалт хийх тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байгаа аж.

Эрсдэл өндөртэйн дээр асар их хөрөнгө мөнгө шаарддаг уурхайн бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрүүдэд Японы засгийн газар идэвхтэй дэмжлэг үзүүлсээр ирсэн билээ. Улмаар Африкийн орнуудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулсныхаа дараа хувийн хэвшлийнхний хөрөнгө оруулалтыг татах уулзалтыг ч мөн хийх төлөвлөгөөтэй байгаа аж.

Юун түрүүнд Замбид кобальт, зэс болон цахилгаан тээврийн хэрэгслийн батарейны гол түүхий эд болох никелийн хайгуулын хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Мөн Ниссан Мотор, Ханва Хёнг-ап зэрэг компаниудыг оролцуулсан хөрөнгө оруулалтын уулзалтыг зохион байгуулах юм. Харин Конгод Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JAICA)-ын дэмжлэгтэйгээр зэс, литийн хайгуулыг өргөжүүлэх аж. Түүнчлэн Японы засгийн газар орон нутгийн иргэдийг дадлагажуулж, хөгжүүлэх замаар технологийн түншлэл байгуулахаар төлөвлөжээ.

Намиби улсын тухайд газрын ховор элементийн нийлүүлэлтийн сүлжээг өргөжүүлэхийн тулд төрийн өмчит уул уурхайн компанитай түншлэл байгуулах шаардлатай байдаг аж. Тэрчлэн тус улс нь цайр, зэс элбэгтэй ч зам тээвэр, дэд бүтцийн хувьд төдийлөн шаардлага хангах хэмжээнд хүрэхгүй байгаа нь хүндрэлтэй байгааг онцлон тэмдэглэв.

Харин Японы Засгийн газар цаашид Япон руу экспортлох боломжтой зэргийг харгалзан үзсний үндсэн дээр анхан шатнаас нь эхлэн хөрөнгө оруулалт хийхээр болсон байна. “Намиби улс нь томоохон боомттой учраас Африкийн ирээдүйн экспортын гол бааз гэж нэрлэхэд нэг их хөөрөгдсөн болохгүй” гэж Нихон Кейзай Шимбун сонин дүгнэжээ.

Ийнхүү Африкын орнуудтай уул уурхайн салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлж буй шалтгаан нь Хятадаас ихээхэн хамааралтай байдаг гол түүхий эдийн импортын эх үүсвэрийг төрөлжүүлэх зорилготой гэдэг нь тодорхой хэмээн тус мэдээнд дурдсан байна. Хятад улс сүүлийн хэдэн жилийн турш Конго зэрэг Африкын хэд хэдэн улс орнуудын уул уурхайн салбарт томоохон хэмжээний хөрөнгө оруулалт хийсээр ирсэн ба никель зэрэг түүхий эдийг хайлуулах, бусад ашигт малтмалыг боловсруулах технологиор тэргүүлж байгаа билээ.

Нэмж дурдахад, АНУ-ын хагас дамжуулагчийн экспортын хязгарлалтын хариу арга хэмжээ болгон Хятадын засгийн газар энэ сарын 1-ний өдрөөс эхлэн хагас дамжуулагчийн үйлдвэрлэлд ашиглагддаг гол түүхий эдүүд болох галли, германийн экспортын хяналтыг эхлүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл Хятадын тал тун удахгүй цахилгаан тээврийн хэрэгслийн зах зээлд ч мөн “илд далайлгаж” магадгүй гэх болгоомжлол олон улсын түвшинд үүсээд байгаа юм. Нихон Кейзай Шимбун сонинд “Хэрэв АНУ-тай хүчтэй сөргөлдөөнийг өрнүүлсээр байгаа Хятад улс экспортын хязгаарлалт хийж эхэлбэл Япон, АНУ, Европын цахилгаан тээврийн хэрэгслийн нийлүүлэлтэд дөнгө болох эрсдэл өндөр байна” хэмээн цохон тэмдэглэжээ.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35