ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо үргэлжлүүлэн бууруулна
4 сарын 1. 16:170

“ОПЕК+” бүлгийн хэлэлцээрт оролцогч хэд хэдэн улс сайн дурын үндсэн дээр газрын тосны олборлолтоо өдөрт нийтдээ 2.2 сая орчим баррелиар танах шийдвэрээ хоёрдугаар улиралд үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болжээ. Тус бүлгийн ихэнх орон үүнийг дэмжсэн бол Орос, Ирак улсууд бууруулах хэмжээндээ өөрчлөлт орууллаа.

2023 оны 11 дүгээр сарын 30-нд болсон “ОПЕК+” бүлгийн орнуудын сүүлчийн уулзалтаар газрын тосны зах зээлийг тэнцвэржүүлэхийн тулд 2024 оны эхний улиралд бүлгийн гишүүн орнууд олборлолтоо сайн дурын үндсэн дээр өдөрт 2.2 сая баррелиар бууруулахаар тохиролцсон юм. Дараа нь гуравдугаар сарын эхээр дахин хуралдаж, уг шийдвэрийг хоёрдугаар улиралд хэрэгжүүлэхээр сунгасан байна.

Дөрөвдүгээр сараас зургаадугаар сар хүртэлх хугацаанд олборлолтыг бууруулах хэмжээ үндсэндээ өмнөх түвшинд буюу өдөрт 2.17 сая баррель хэвээр байна. Саудын Араб улсын хувьд нэгдүгээр улирлынхтай адил олборлолтоо өдөрт 1 сая баррелиар, АНЭУ 163 мянган баррелиар, Кувейт 135 мянган баррелиар, Казахстан 82 мянган баррелиар, Алжир 82 мянган баррелиар, Оман 42 мянган баррелиар тус тус бууруулна. Харин Иракийн бууруулах хэмжээ нэгдүгээр улиралд өдөрт 220 мянган баррель байсан бол 223 мянган баррель болно.

ОХУ-ын хувьд нэгдүгээр улиралд олборлолтоо бус харин дэлхийн зах зээлд нийлүүлсэн газрын тосны хэмжээг өдөрт 500 мянган торхоор бууруулсан юм. Харин хоёрдугаар улиралд экспорт, олборлолтын аль алиныг нь бууруулахаар шийдвэрлэжээ. Тодруулбал, гурван сарын хугацаанд аль аль нь өдөрт дунджаар 471 мянган баррелиар буурна. Дөрөвдүгээр сарын олборлолтыг өдөрт 350 мянган баррелиар, экспортыг өдөрт 121 мянган баррелиар, тавдугаар сард олборлолтыг 400 мянган баррелиар, экспортыг өдөрт 71 мянган баррелиар, зургаадугаар сард аль алиныг нь өдөрт 471 мянган торхоор бууруулна.

“ОПЕК+” бүлгийн хэд хэдэн орон, тэдгээрийн дотор ОХУ хоёрдугаар улиралд олборлолтоо танахаас гадна 2023 оны хавраас 2024 оны эцэс хүртэл олборлолтын хэмжээг сайн дурын үндсэн дээр дахин өдөрт 1.66 сая торхоор бууруулна.


Эх сурвалж: ТАСС /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Google дэлхийн хамгийн том медиа групп News Corp-той урт хугацааны гэрээ байгуулжээ
02024-5-1 8:41
Индонези: Microsoft компани хиймэл оюун ухааны дэд бүтцэд зориулан 1.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-5-1 6:33
Япон, Европын холбоо эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх талаар хамтарсан мэдэгдэл гаргана
02024-5-1 0:53
Иенийн ханшийн уналт Японы бизнест нөлөөлж байна
02024-4-30 9:49
Италийн Ерөнхий сайд Ж.Мелони Европын парламентын сонгуульд өрсөлдөнө
02024-4-30 9:36
Хиймэл оюун ухааны өсөлттэй холбоотойгоор ураны үнэ нэг жилийн дотор 70 хувиар өсжээ
02024-4-30 8:14
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35