АНУ Нигер улсад суугаа элчин сайдын яамаа хэсэгчлэн нүүлгэн шилжүүлэх болжээ
2023, 8 сарын 3. 15:110

Өнгөрсөн долоо хоногт Нигер улсын цэргүүд төрийн эргэлт хийх болсноо олон улсад зарласан билээ. Тэгвэл лхагва гарагт АНУ Нигер улсад суугаа элчин сайдын яамаа хэсэгчлэн нүүлгэн шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

BBC сувгаас мэдээлснээр төрийн эргэлт эхэлснээс хойш тус улсын нутаг дэвсгэрээс гадны хэдэн зуун иргэнийг нүүлгэн шилжүүлээд байгаа бөгөөд өнгөрөгч ням гарагт жагсагчид тус улс дахь Францын элчин сайдын яам руу халдсан нь эл шийдвэрт нөлөөлсөн гэсэн юм.

АНУ-ын хувьд Нигерийн ардчилсан сонгуулийн дүнд засаглах болсон засгийн газрыг сэргээхэд анхаарал хандуулж байгаа бол төрийн эргэлтийн толгойлогч Генерал Абдурахамане Чиани улс орнуудад тус улсын дотоод хэрэгт оролцохгүй байхыг анхааруулсан билээ.

Шийдвэрийн хүрээнд АНУ-ын Төрийн департментын хэвлэлийн төлөөлөгч Маттью Миллерийн хэлснээр хэдийгээр тэд Нигер улс дахь элчин сайдын яамаа хэсэгчлэн нүүлгэн шилжүүлэх ч тус улсын нийслэл дэх элчин сайдын яамны үүд хаалга нээлттэй байна гэжээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35