Энэтхэг: Зөөврийн компьютер, суурин компьютер, таблет зэрэгт импортын хязгаарлалт тогтоожээ
2023, 8 сарын 4. 5:190

Энэтхэгийн засгийн газар орон нутгийн цагаар 3-ны өдөр зөөврийн компьютер болон суурин компьютер, таблет зэрэгт импортын хязгаарлалтыг тогтоожээ. Энэ нь дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилготой ба үүний үр дүнд тус улсын зах зээлд бүтээгдэхүүнээ экспортолж буй гадны компаниуд хохирох төлөвтэй байгаа юм.

Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, Энэтхэгийн Худалдааны яамны харьяа Гадаад худалдааны газрын зүгээс тус улсад зөөврийн компьютер болон дээр дурдсан бусад бүтээгдэхүүн импортлохыг хүссэн компаниудаас тусгай зөвшөөрөл шаардах аж. Өөрөөр хэлбэл Samsung, Apple зэрэг дэлхийн хэмжээний компаниуд Энэтхэгт зөөврийн компьютер, суурин компьютер, таблет зэргийг борлуулах боломжгүй болж буй гэсэн үг юм.

Нэмж дурдахад Энэтхэгийн зах зээлд борлуулагдаж буй ихэнх зөөврийн компьютер болон суурин компьютеруудыг Хятадад үйлдвэрлэж, угсардаг билээ. Тэгвэл тус улсын засгийн газрын зүгээс гаргасан энэхүү шийдвэрийн хүрээнд үйлдвэрлэгчид Энэтхэгт үйлдвэрлэлийн шинэ бааз байгуулахаар шуурч магадгүй хэмээн орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дүгнэсэн байна.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01