Владимир Путин: ОХУ олон улсын үр тариа нийлүүлэлтийн зах зээлд Украин улсыг орлохдоо бэлэн байна
2023, 7 сарын 24. 17:150

Даваа гарагт Кремлийн цахим хуудаснаас ерөнхийлөгч Владимир Путины “Орос ба Африк: Энх тайван, ахиц дэвшил, амжилттайн ирээдүйн төлөө хүчээ нэгтгэх нь” гэх нийтлэлийг хүргэжээ.

Нийтлэлд өгүүлснээр ОХУ олон улсын үр тариа нийлүүлэлтийн зах зээлд Украин улсыг орлоход бэлэн байгаа гэсэн юм.

Нийтлэлийн хүрээнд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины хэлснээр, “ОХУ-ын хувьд энэ жил дахин их хэмжээний ургац хураана гэж найдаж байгаа. Тиймээс ч миний зүгээс ОХУ арилжааны ч тэр, үнэ төлбөргүй ч тэр, үр тарианы нийлүүлэлтийн хүрээнд Украин улсыг бүрэн орлож чадахыг батлан хэлмээр байна.

Барууныхны зүгээс “Хар тэнгисийн үр тарианы гэрээ”-г Африк тивд ашигтай сайн үйлийн нэг хэсэг хэмээн сурталчилсан ч үнэн хэрэгтээ тэд Украинаас үр тариаг зөөвөрлөн экспортолж, АНУ, Европын бизнесийн байгууллагуудыг өргөжүүлэхэд ашиглаж, увайгүй үйлдэл гаргасан.

Өнгөрөгч нэг жилийн хугацаанд тэд уг гэрээний хүрээнд Украинаас нийт 32.8 сая метр тонн үр тариа экспортолсон ч үүний 70 гаруй хувийг өндөр болон дунд орлоготой улсуудад нийлүүлж, Этиоп, Судан, Сомали, Йемен, Афганистан зэрэг улсад нийт 3 хүрэхгүй хувийн үр тариаг нийлүүлсэн.

Үүнээс л болж бид үр тарианы гэх гэрээг түдгэлзүүлсэн. Учир нь гэрээ хүмүүнлэгийн гэх гол зорилгоо биелүүлж чадаагүй” гэжээ.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35