Ай Ти Зон компани “Supermicro” компанийн албан ёсны дистрибьютер боллоо
2023, 8 сарын 7. 10:270

Ай Ти Зон компани дэлхийн технологийн тэргүүлэгчдийн нэг болох Supermicro компанийн Монгол дахь албан ёсны бүрэн эрхт дистрибьютер боллоо.

1993 онд цахиурын хөндийд үүсгэн байгуулагдсан тус компани нь өдгөө дэлхийн 100 гаруй оронд 4000+ ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Supermicro нь серверийн дэвшилтэт шийдэл, өндөр хүчин чадалтай тооцоолох платформуудыг зохион бүтээж дэлхийн зах зээлд нийлүүлсэн нь Ази, Европын зах зээлд томоохон байр суурийг эзлэн 2022 оны санхүүгийн жилд л гэхэд 5.2 тэрбум долларын орлого олжээ. Түүнчлэн 1.2 сая сервер болон storage node борлуулснаар нь International Data Corporation (IDC)-ийн дэлхийн шилдэг сервер нийлүүлэгч болсон юм.

Тус компанийн хувьд x86-64 серверийн технологиор мэргэшсэн ба Enterprise, Cloud, AI, Metaverse болон 5G Telco/Edge IT дэд бүтцэд зориулсан зах зээлд анхдагч инновацыг хүргэх зорилготой ажилладаг. Үүнийхээ хүрээнд хамгийн сүүлийн үеийн технологийн шинэчлэл бүрийг бүтээгдэхүүндээ хурдтай нэвтрүүлж сервер, хадгалалт, сүлжээний платформын шилдэг шийдлүүдийг хүргэхийн тулд тэргүүлэх технологийн түншүүдтэй нягт хамтран ажиллаж байна.

Түүнчлэн Supermicro компанийн онцлох давуу талын нэг нь байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлт бүхий технологийн шийдлүүд, Rack-Scale Total IT Solutions үйлчилгээ юм. Дэлхий даяар дата төвүүд жилд 2-4 ТБ цахилгаан хэрэглэдэг нь дэлхийн эрчим хүчний хэрэглээний 1-3 орчим хувь бөгөөд 2030 он гэхэд 2-8 хувь хүртэл өсөх төлөвтэй байна. Дата төвийн эрчим хүчний хэрэглээг бууруулснаар бизнесийн зардлыг багасгаж байгаль орчинд учрах хохирлын хэмжээг багасгах боломжтой. Тийм ч учраас Supermicro компани тооцооллын дэд бүтцийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ болон хөргөлтийн байгууламжийн хэрэглээг бууруулах зэрэг олон шийдлүүдийг бүтээгдэхүүн үйлчилгээндээ тусгаж өгсөн нь дата төвийн эрчим хүч ашиглалтын үр ашгийг (Power usage effectiveness) бууруулж эрчим хүчний хэрэглээнээс үүсэх OPEX болон нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулах боломжтой болсон.

Дэвшилтэт технологийг байгальд ээлтэй шийдэлтэй хослуулахын зэрэгцээ тасралтгүй хөгжиж инновацыг дэмжиж өндөр хүчин чадал бүхий платформуудыг бүтээсээр байгаа нь Supermicro -г өнөөгийн амжилтад хүргэн Fortune 100 компанийн эгнээнд нэгтгээд байна.

Ийм ч учраас Ай Ти Зон компани дэлхийн технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн харилцагч нарынхаа дижитал аялалд илүү үр ашиг, үнэ цэнийг олгохоор SUPERMICRO Server, Storage, дэд бүтцийн шийдлүүдийг өөрсдийн мэргэшсэн, туршлагатай инженерийн багаар дамжуулан албан ёсны эрхтэйгээр харилцагчдадаа хүргэн ажиллахад бэлэн болсныг дуулгахад таатай байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35