Yellow корпорац дампуурлаа зарлажээ
2023, 8 сарын 7. 16:490

Америкийн ачаа тээврийн Yellow корпорац долоо хоногийн өмнө үйл ажиллагаагаа зогсоосон билээ. Тэгвэл 99 жилийн түүхтэй тус корпорац өнгөрөгч ням гарагт дампуурлаа зарлажээ.

Ачаа тээврийн салбартаа тэргүүлэгч нь байсан тус корпорац хоёр долоо хоногийн өмнөөс шинэ тээвэрлэлтийн захиалга авахаа болиод байсан бол ням гарагт тийнхүү бүрмөсөн дампуурлаа зарласан байна. Улмаар тус корпорацын 30,000 ажилтан ажилгүй болжээ.

Үйл явдлын хүрээнд корпорацын гүйцэтгэх захирал Даррэн Хавкинсын хэлснээр, “Yellow корпорац бизнесийн үйл ажиллагаагаа явуулаад 100 шахам жил болсны эцэст ийн үүд хаалгаа барьж байгаа тухай зарлахад үнэхээр сэтгэл гонсойж байна.

Өнөө цагт хүн нэг компанидаа 20, 30, бүр 40 жил ажиллах нь тийм ч нийтлэг үзэгдэл биш. Гэвч Yellow корпорацын ажилтнууд тийм удаан ажиллаж чадсан. Үеийн үед Yellow корпорац олон зуун мянган америк хүнийг тууштай ажиллах нөхцөлөөр хангаж, сайн цалинтай, сэтгэл ханамжтай ажлын байрыг санал болгож ирсэн” гэжээ.


Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
2
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35