Агаарын тээврийн компаниуд Израиль улс руу үйлдэх нислэгүүдээ хойшлуулах эсхүл цуцлах арга хэмжээ авах болжээ
2023, 10 сарын 9. 20:100

Бямба гарагт Палестины исламист Хамас бүлэглэл Израиль улс руу гэнэтийн дайралт хийж, 1,100 гаруй хүн амиа алдаж, ням гарагт Израиль улсын зүгээс Хамас бүлэглэлийн эсрэг дайн зарласан билээ. Тэгвэл даваа гарагт эл мэдээг дуулсан олон улсын томоохон авиакомпаниуд Израиль улс руу үйлдэх нислэгүүдээ хойшлуулах эсхүл цуцлах арга хэмжээ авах болжээ.

BBC сувгаас мэдээлснээр одоогоор АНУ-ын 3 агаарын тээвэрлэгч, Эйр Франц, Луфтханза, Эмиратс зэрэг авиакомпаниуд Тель-Авив хотыг зорих нислэгүүдээ зогсоосон байна. Харин Британийн Виржин Атлантик авиакомпани Тель-Авив хотыг зорих нислэгүүдээ цуцлах болон хойшлуулах арга хэмжээ авсан бол Бритиш Эйрвэйс авиакомпани нислэгүүдийнхээ хуваарьт өөрчлөлт оруулжээ.

Гэсэн хэдий ч улс орнуудын агаарын орон зайд зорчиж буй агаарын хөлгүүдийг хянадаг FlightRadar24 хуудаснаас үзвэл Ryanair болон Pegasus авиакомпаниуд даваа гарагт ч Тель-Авивын агаарын орон зайд нислэг үйлдэж байсан юм.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01