Умард Солонгосын хакерын бүлэглэл Оросын томоохон пуужин бүтээгч компанийг 5 сарын турш хакерджээ
2023, 8 сарын 8. 4:552

Умард Солонгосын хакерын бүлэглэл өөрийн холбоотон улс болох ОХУ-ын пуужин хөгжүүлэгч томоохон компанийг хэдэн сарын турш хакердсан нь тогтоогджээ. Тодруулбал 7-ны өдөр Ройтерс агентлагийн мэдээлснээр Умард Солонгосын засгийн газартай холбоотой Scarcruft болон Lazarus хакерын бүлэглэлүүд Оросын пуужин зохион бүтээгч НПО машиностроения компанийн системд бүтэн таван сарын турш нууцаар нэвтэрч байсан болохыг мэдээлжээ.

Тус мэдээнд дурдсанаар энэхүү үйл ажиллагаа 2021 оны сүүлчээр эхэлсэн бөгөөд хакерын үйл ажиллагаа бага сагаар баригдах хүртэл буюу 2022 оны тавдугаар сар хүртэл үргэлжилсэн байна.

Хакердах явцад яг ямар мэдээлэл алдагдаж, ямар мэдээлэлд нэвтэрсэн гэдэг нь тодорхойгүй байгаа аж. Уг үйл явдлаас хойш Умард Солонгосын тал баллистик пуужингийн хөтөлбөрийн хэд хэдэн төслийг зарлаад байгаа ч үүнд тухайн үед хакердаж олж авсан ямарваа нэгэн мэдээллийг ашигласан эсэх нь тодорхой бус байгаа юм.

Хакерын халдлагад өртсөн НПО машиностроения компани нь Хүйтэн дайны үед ЗХУ-ын сансар судлалын хөтөлбөрт зориулсан хиймэл дагуулын тэргүүлэгч үйлдвэр байсан бөгөөд далавчит пуужин нийлүүлэгч гэдгээрээ олонд танигдсан байна. Тус компани нь хэт авианы пуужин, хиймэл дагуулын технологи, шинэ үеийн баллистик зэвсгийн бүтээн байгуулалтад анхдагч болж байв. Энэ нь АНУ-ын эх газарт цохилт өгөх тив алгасагч баллистик пуужин (ICBM) бүтээх Умард Солонгосын томоохон зорилтод гол үүрэг гүйцэтгэхүйц, хамгийн ихээр сонирхол татаж буй гурван салбар юм.

Мэргэжилтнүүдийн харж буйгаар Умард Солонгос нь ОХУ-ын дуунаас хурдан “Циркон" пуужинг сонирхож байх өндөр магадлалтай гэв. Гэвч энэхүү пуужингийн талаарх мэдээллийг олж авсан байлаа ч богино хугацаанд үйлдвэрлэж чадах нь юу л бол.

Европын пуужингийн мэргэжилтэн Маркус Шиллер "Зураг төслийг хакердаж авлаа ч бодитоор пуужин бүтээхэд тийм ч их тус болохгүй. Кинон дээр л тийм үйл явдал болдог байх” хэмээн цохон тэмдэглэсэн байна.

Дуунаас хурдан пуужингаас гадна НПО машиностроения компанийн ашигладаг түлштэй холбоотой үйлдвэрлэлийн үйл явц нь Умард Солонгосынхны гол бай байж болзошгүй хэмээн мэргэжилтнүүд дүгнэжээ.

Ройтерс агентлаг "Энэ үйл явдал нь Умард Солонгос шиг тусгаарлагдсан улс өөрсдийн гол технологио өргөжин хөгжүүлэхийн тулд холбоотон орнууд руугаа ч халдаж чадна гэдгийг харуулж буй жишээ боллоо” хэмээн дурдсан байна.

Эх сурвалж: Maeil

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
176.77.136.93
   /
2023, 8 сарын 8. 13:49

Оросууд технологи дамжуулах гэж зориуд хакер нэвтрүүлсэн бхаө

Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01