Хятадын шар буурцгийн импорт энэ оны эхний 7 сард 15 хувиар нэмэгджээ
2023, 8 сарын 14. 15:220

Ням гарагт Хятадын Гаалийн ерөнхий газраас танилцуулсан тоон мэдээллээс үзвэл өнгөрөгч долоон сарын хугацаанд тус улсын шар буурцгийн импорт 62.3 сая тоннд хүрчээ. Энэ нь 2022 оны мөн үетэй харьцуулахад 15 хувиар өссөн үзүүлэлт юм.

Улмаар “China Daily” Хятадын өдөр тутмын сониноос мэдээлснээр долоодугаар сард БНХАУ нийт 9.73 сая тонн шар буурцаг импортолсон нь өнгөрөгч оны мөн үед импортолсон нийт шар буурцгаас 2 сая орчим тонноор илүү үзүүлэлт гэнэ. Харин шар буурцгийн үнэ өнгөрөгч оны эхний 7 сартай харьцуулахад тонн тутамд 1.3 хувиар өссөн байна. Тийнхүү өдгөө нэг тонн шар буурцгийг БНХАУ 4,334.6 юаниар худалдан авч байгаа юм.

Ташрамд дурдахад, БНХАУ-ын хувьд дэлхийд шар буурцгийн импортоороо тэргүүлдэг бөгөөд өнгөрсөн жилд л гэхэд нийт 91.08 сая тонн шар буурцаг импортолжээ.


Эх сурвалж: China Daily

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35