Хятад улс Хар тэнгисийн үр тарианы хэлэлцээрийг сэргээхэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх үү?
2023, 8 сарын 5. 3:580

CNBC сувгийн орон нутгийн цагаар 3-ны өдөр мэдээлснээр, ОХУ Хар тэнгисийн үр тарианы хэлэлцээрийг орхисонтой холбоотой гарах үр дагавар дэлхий дахины анхаарлыг ихээхэн татаж байгаа ба АНУ тэргүүтэй барууны орнууд Украины хамгийн том үр тариа импортлогч Хятад улс уг асуудлыг шийдвэрлэхэд гол үүрэг гүйцэтгэж магадгүй хэмээн найдаж байгаа талаар онцолсон байна.

Оросын ойрын холбоотнуудын нэг Хятад бол Украины үр тарианы хамгийн том импортлогч юм. НҮБ-ын мэдээлснээр, Хятад улс өнгөрсөн оны долдугаар сараас хойш Украинаас найман сая орчим тонн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн импортолсон байна. Энэ нь Украин улс нийт 32.9 сая тонн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортолсны дөрөвний нэгтэй тэнцэж буй юм.

Үүнээс харахад Хятад улс Украины хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээс ихээхэн хараат байгаа тул уг асуудалтай холбогдуулан Оросын талд ямарваа нэгэн хүсэлт гаргах магадлал өндөр хэмээн мэргэжилтнүүд харж байна. Тухайлбал тус улс нь Украины хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээс ихээхэн хамааралтай учир дотоодын хүнсний бүтээгдэхүүний үнэ инфляцын хөөрөгдөлд өртөж магадгүй юм.

Riddel Research Group-ийн ажилтан Дэвид Лидделл мөн өдөр CNBC сувагт өгсөн ярилцлагадаа “Хятад бол Украины үр тарианы хамгийн том худалдан авагч. Хар тэнгисийн үр тарианы гэрээ нуран унаснаар хүнсний бүтээгдэхүүний үнэ инфляцын хөөрөгдөлд өртөх магадлал тун өндөр байна” хэмээн цохон тэмдэглэжээ.

Тэрээр үргэлжлүүлэн “Хар тэнгисийн үр тарианы хэлэлцээрийг зогсоохоос өмнө Хятад улс үр тариа нөөцөлсөн байж магадгүй ч хэдэн сарын хэрэглээг нөөцөлж чадсан нь юу л бол. Хэдхэн долоо хоногийн хэрэглээний нөөц л бий гэж бодож байна. Хятадад үүсч болзошгүй хүнсний үнийн хөөрөгдөлд маш их санаа зовж байна” хэмээн өгүүлэв.

НҮБ-д суугаа БНХАУ-ын Элчин сайд Жан Жүн Хар тэнгисийн үр тарианы хэлэлцээрийн талаар “Дэлхийн хүнсний аюулгүй байдлыг хадгалж авч үлдэхэд яалтачгүй эерэг нөлөө үзүүлсэн” хэмээн сайшааж Оросын бордоо, Украины хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг сэргээхийг уриалж байсан юм.

Түүнчлэн, Элчин сайд Жан Жүн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкенээр ахлуулсан НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хурал дээр хэлэхдээ, "Холбогдох талууд яриа хэлэлцээ, зөвшилцлөө эрчимжүүлж, харилцан буулт хийнэ гэдэгт Хятад улсын зүгээс найдаж байна" хэмээн дурдсан удаатай.

Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен тухайн үед Оросын тал хэлэлцээрийг орхиж байгааг эрс шүүмжилж, хүнсний хямралыг даван туулахын тулд холбоотнуудтайгаа хамтран ажиллана гэдгээ мэдэгдээд “ОХУ Хар тэнгисийн үр тарианы хэлэлцээрээс гарснаа зарласны дараа дэлхийн үр тарианы үнэ даруй 8 хувиар өссөн” хэмээн мэдэгдэж байсан билээ.

Эх сурвалж: Newsis

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35