Япон, АНУ хамтран сөнөөгч пуужин бүтээхээр төлөвлөжээ
2023, 8 сарын 15. 4:431

Япон улс нь Умард Солонгос, Хятад болон Орос зэрэг улсуудын эзэмшиж буй хэт авианы пуужингийн эсрэг АНУ-тай хамтран сөнөөгч пуужин бүтээхээр шийдсэн тухай Японы Иомиури Шимбун сонин мэдээлэв.

Тус сонины мэдээлснээр, энэ сарын 18-ны өдөр АНУ-ын Вашингтон хотын ойролцоох Кэмп Дэвид хотноо Америк-Японы дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах ба энэ үеэр хоёр тал сөнөөгч пуужин хамтран бүтээхээр болсон тухайгаа албан ёсоор зарлахаар төлөвлөж байна хэмээн онцолжээ.

Хэт авианы пуужин нь дууны хурднаас 5 дахин болон түүнээс дээш хурдтай жигд бус тойргоор нисдэг тул ердийн радараар илрүүлэхэд хэцүүн дээр таслан зогсооход хүндрэлтэй байдаг аж.

Хятад улс 2021 онд хэт авианы пуужинг амжилттай хөөргөж байсан бол ОХУ Украины дайнд энэ төрлийн пуужинг ашиглаж байгаа бөгөөд Умард Солонгос ч мөн тив алгасагч баллистик пуужингийн туршилтыг хийсээр байгаа билээ.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
2
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Nym
   /
2023, 8 сарын 15. 18:35

Okay

Онцлох мэдээ
Ээж болсноор мэргэжлийн карьер саардаг гэх судалгаа гарчээ.
12025-5-12 23:28
Компаниуд ур чадвараас илүү “сэтгэгдэлд” үндэслэн ажилд авдаг нь тогтоогджээ
02025-5-1 23:07
Мэдээлэл технологийн салбарт AI-р орлуулах боломжтой ажилчдыг цомхотгоход ойрхон ирээд буйг онцоллоо  
02025-4-25 22:23
Ажлын гараагаа эхэлж буй ажилтнуудад тулгардаг ажлын байрны 5 сорилт
02025-4-24 21:39
Мичиган муж эрэгтэйчүүдэд их сургууль болон мэргэжлийн сургалтын хүртээмжийг нэмэгдүүлж байна
02025-4-23 15:10
100 мянган долларын цалин АНУ-ын том хотуудад өрхийн өргөн хэрэглээнд хүрэлцэхгүй байна
02025-4-21 20:33
Ажилчдаа урамшуулах нь сэтгэцийн эрүүл мэндэд тустай болохыг судалгаанууд харуулж байна
02025-4-16 16:01
АНУ-д таван ажилтан тутмын нэг нь карьераа өөрөө шийдэх боломжгүй гэжээ
02025-4-15 16:08
Орлого ихсэх тусам аз жаргал улам үнэтэй болдог
02025-4-4 11:56
Муу дарга шиг харагдуулах зангануудаас хэрхэн бултах вэ?
02025-4-1 11:35