Adobe компанийн үүсгэн байгуулагчдын нэг Жон Варнок 82 насандаа таалал төгсжээ
2023, 8 сарын 21. 16:390

Photoshop программыг хөгжүүлэгч Adobe компанийн үүсгэн байгуулагчдын нэг Жон Варнок бямба гарагт 82 насандаа таалал төгсжээ. Энэ талаар Adobe компани ням гарагт мэдэгдэл гаргасан байна.

Одоогоор түүний үхлийн шалтгааныг олон нийтэд ил болгоогүй байгаа юм.

Ройтерс агентлагаас мэдээлснээр Adobe компанийн гүйцэтгэх захирал Шантану Нараен ажилтнууддаа илгээсэн цахим шууданд, “Өнөөдөр Adobe-ийн боловсон хүчин хийгээд түүний олон арван жилийн турш урам зориг өгч ирсэн салбарын хувьд гунигтай өдөр болж байна” хэмээн өгүүлсэн байна.

Ноён Варнокийн хувьд 1982 онд Чарльз Гешкегийн хамтаар Adobe компанийг үүсгэн байгуулж байсан бөгөөд 2000 онд гүйцэтгэх захирлын суудлаа өгч, 2017 оныг хүртэл ТУЗ-ийн даргын албыг Чарльз Гешкетэй хамтран хашиж байсан юм.


Эх сурвалж: The Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35