Хонконгийн агаарын тээврийн Cathay Pacific компани саяхан гарсан хэргээс үүдэн мандарин хэлтэй ажилтнуудынхаа тоог нэмэх болжээ
2023, 6 сарын 19. 20:120

Саяхан Хонконгийн агаарын тээврийн Cathay Pacific компанийн бүхээгийн ажилтнууд англи хэлгүй зорчигчийг шоглосон хэрэг гарсан билээ. Улмаар авиакомпанийн зүгээс хэргийг шалгаж, холбогдох ажилтнуудыг ажлаас нь халсан юм.

Тэгвэл даваа гарагт Никкей Ази сувгаас мэдээлснээр Cathay Pacific компани мандарин хэлтэй ажилтнуудынхаа тоог нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Компанийн гүйцэтгэх захирал Роналд Лэмийн мэдэгдсэнээр тэд ирэх сараас эхлэн БНХАУ руу зорчих нислэгт үйлчлэх мандарин хэлтэй бүхээгийн ажилтнуудын тоог өсгөх болсон юм.

Түүний тайлбарласнаар тус авиакомпаниар зорчих мандарин хэлтэй зорчигчдын тоо нэмэгдэхийн хэрээр энэхүү шийдэл нь үргэлжид тус компанийн зорилгын нэг хэсэг байсан хэмээжээ.

Тийнхүү Роналд Лэмийн зүгээс хоёр болон түүнээс дээш хэлтэй бүхээгийн ажилтнуудад сар бүр нэмэлт цалин өгөхөө ч амласан байна.


Эх сурвалж: Nikkei Asia

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
2
1
1
4
3
5
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35