Nvidia өндөр хүчин чадал бүхий хиймэл оюун ухааны салбарт ашиглагддаг хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийг 4 дахин нэмэгдүүлнэ
2023, 8 сарын 25. 9:190

Nvidia компани бол хиймэл оюун ухааны салбарт ашиглагддаг хагас дамжуулагч үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч билээ. Тэгвэл тус компани өндөр хүчин чадал бүхий хиймэл оюун ухааны салбарт ашиглагддаг хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийг одоогийн түвшнээс дөрөв дахин нэмэгдүүлэх зорилт тавиад байгаа аж.

АНУ-ын эдийн засгийн мэдээллээр дагнан ажилладаг Business Insider сайтын оррн нутгийн цагаар 23-ны өдөр Financial Times сониноос иш татан мэдээлснээр Nvidia компани ирэх онд хамгийн сүүлийн үеийн H100 маркын хагас дамжуулагчийнхаа үйлдвэрлэлийг өргөжүүлэхээр төлөвлөж байгаа талаар онцлов.

H100 маркын хагас дамжуулагч нь Nvidia компанийн хөгжүүлж, үйлдвэрлэж буй хамгийн нэр хүнд бүхий өндөр хүчин чадалтай хиймэл оюун ухааны салбарт өргөнөөр ашиглагддаг хагас дамжуулагч бөгөөд нэг бүр нь 40,000 ам.доллароор үнэлэгддэг юм.

Тус компани нь энэ онд 500,000 ширхэг H100 маркын хагас дамжуулагч үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа бол ирэх онд энэ тоог 1.5 саяас 2 саяд хүргэх зорилт тавьсан аж. Гэвч үйлдвэрлэлийн хэмжээг хэрхэн ийнхүү огцом нэмэгдүүлэх талаараа ямар нэгэн тодорхой мэдээллийг хүргээгүй байна.

Тэрчлэн тус компанийн гүйцэтгэх захирал Женсен Хуан энэ оны 1-р улирлын санхүүгийн тайланг зарлах үеэрээ H100 зэрэг бүтээгдэхүүнийхээ эрэлт хэрэгцээг хангахын тулд "нийлүүлэлтийг их хэмжээгээр нэмэгдүүлэхээр зорьж байна” хэмээн цохон тэмдэглэж байсан удаатай.

H100 маркын хагас дамжуулагч нь өндөр хүчин чадал бүхий хиймэл оюун ухааны системийг хөгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай эд болоод байгаа бөгөөд энэ ч утгаараа технологийн салбарын хамгийн шинэхэн халуухан сэдэв болох хиймэл оюун ухааны салбарын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангахын тулд үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхээс аргагүй гэдэг нь тодорхой юм.

Nvidia компани нь дэлхийн хиймэл оюун ухааны салбарт ашиглагддаг хагас дамжуулагчийн зах зээлийн 80 гаруй хувийг хянадаг бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс технологийн компаниуд өөрсдийн хиймэл оюун ухааны системийг хөгжүүлэхийн тулд нэг нэгнээсээ өрсөн тус компанийн бүтээгдэхүүнийг худалдан авахаар яарах болжээ.

Тийм ч учраас 2024 онд үйлдвэрлэгдэх бүхий л H100 хагас дамжуулагч аль хэдийн эзэнтэй болоод байгаа гэх мэдээ бий.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35