БНХАУ: Генийн өөрчлөлттэй эрдэнэ шиш, шар буурцгийн тариалалтыг өргөжүүлнэ
2023, 8 сарын 25. 16:460

Хятад улс хүнсний аюулгүй байдлыг чухалчилж буйтай холбоотойгоор генийн өөрчлөлттэй (GM) технологиор эрдэнэ шиш, шар буурцаг тариалах туршилтыг өргөжүүлэхээр шийджээ.

Хонконгийн South China Morning Post сонины 25-ны өдөр мэдээлснээр, Хятадын Хөдөө аж ахуйн яам өмнөх өдөр нь Хэбэй, Жилин, Сычуань, Юньнань, Өвөр Монгол зэрэг 5 мужийн 20 бүс нутагт эрдэнэ шиш, шар буурцгийн тариалалтын туршилтыг генийн өөрчлөлттэй технологийн аргыг ашиглан өргөжүүлэхээ мэдэгдсэн байна. Үүний зэрэгцээ тус яамны зүгээс Ганьсу мужид генийн өөрчлөлттэй үр тариаг үйлдвэрлэнэ гэж мэдэгдэв.

Генийн өөрчлөлттэй тариалангийн технологи нь үр тарианы ургацыг нэмэгдүүлэх, хортон шавьж, хогийн ургамлаас үүсэх ургацын хорогдлыг бууруулах, химийн пестицидийн хэрэглээг багасгах, хөдөлмөрийн зардлыг хэмнэхэд орлуулшгүй үүрэг гүйцэтгэсэн” хэмээн тус технологийг сайшаасан байна.

Хөдөө аж ахуйн яамны мэдээлснээр, генийн өөрчлөлттэй технологиор тариалсан эрдэнэ шиш, шар буурцаг нь хортон шавьж, хогийн ургамлыг маш хүчтэй эсэргүүцэж, ургацын хэмжээ 5.6-11.6 хувиар өссөн хэмээн онцолжээ.

Түүнчлэн генийн өөрчлөлттэй хүнс нь хорт хавдар, үргүйдэл үүсгэдэг гэсэн олон жилийн турш яригдаж буй цуу яриаг үгүйсгэж, ард иргэдийг энэхүү эргэлзээнээсээ салахыг уриалсан байна. Мөн хүнсний аюулгүй байдал, үйлдвэрлэлийн дэг журмыг хангах үүднээс генийн өарчлөлттэй технологийн салбарт тавих хяналтыг чангатгахаа амлав.

Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн судлаач Жэн Жэн South China Morning Post сонинд ярилцлага өгөхдөө Хятад улс генийн өөрчлөлттэй хүнсний тухай худал мэдээлэлд удаан хугацаанд хариу үйлдэл үзүүлээгүй ба олон нийтийн буруу ойлголтоос болж генийн өөрчлөлттэй тариалангийн технологид тун болгоомжтой хандсаар ирсэн хэмээн цохон тэмдэглэсэн байна. Тэрээр үргэлжлүүлэн эрдэнэ шиш, шар буурцгийн тариалангийн салбарт Хятад улс бүрэн бие даасан байдалтай болж чадахгүй байгаа нь эрх баригчдыг генийн өөрчлөлттэй тариалангийн технологийн талаар эргэн харахаас аргагүй нөхцөл байдалд хүргэсэн бөгөөд цаашид ч энэ төрлийн тариалангийн технологийг хүнсний ногоо, жимс жимсгэнэ болон бусад олон шинэ сортуудад ашиглах болно гэдгийг дурджээ.

Дэлхийн шар буурцгийн худалдааны 60 гаруй хувийг бүрдүүлдэг Хятад улс нь цар тахал болон Украин дахь дайн, АНУ-тай хурцадмал байдал улам даажирч байгаа энэ үед хүнсний аюулгүй байдлыг улам чухалчилж авч үзэх болсон байна.

Үүний зэрэгцээ 2021 онд шар буурцгийн хэрэгцээнийхээ ердөө 15 хувийг өөрсдөө хангадаг байсан бол өнгөрсөн онд энэ хэмжээг 18.5 хувь болгон нэмэгдүүлсэн юм. Дараагийн 10 жилийн хугацаанд 30.7 хувьд хүргэх зорилт дэвшүүлээд байгаа аж.

Өнгөрсөн онд шар буурцгийн импортоор дэлхийд тэргүүлэгч АНУ болон Бразилаас Хятад улсын хийсэн шар буурцгийн худалдан авалт өмнөх онтой харьцуулахад 10 хувь, 6 хувиар тус тус буурсан аж.

Tianfeng Securities өнгөрсөн арваннэгдүгээр сард гаргасан тайландаа "БНХАУ-д эрдэнэ шиш, шар буурцгийн нийлүүлэлт эрэлтээ хангаж чадахгүй байгаа нөхцөл байдал нь генийн өөрчлөлттэй тариалангийн технологийг илүү өргөнөөр ашиглах сэдлийг төрүүлж болзошгүй” хэмээн таамаглаж байсан билээ. Тэрчлэн уг технологи нь Хятадын шар буурцгийн ургацыг 7-17 хувиар нэмэгдүүлж, пестицидийн хэрэглээг 60 хувиар бууруулж чадна гэжээ.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35