Япон: Өнгөрөгч хоёрдугаар улиралд дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 1.5 хувиар өсжээ
2023, 8 сарын 16. 9:460

Японы Засгийн газрын хэрэг эрхлэх газрын зүгээс 15-ны өдөр мэдээлснээр, энэ оны хоёрдугаар улиралд (4-6-р сар) тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) бодит хэмжээ өмнөх улиралтай харьцуулахад 1.5 хувиар өссөн болохыг онцлов.

Энэхүү өсөлтөө тогтвортой хадгална гэж тооцвол нэг жилийн хугацаанд 6.0 хувиар өсөх магадлалтай байгаа юм.

Ингэснээр тус улсын эдийн засаг өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлаас хойш гурван улирал дараалан эерэг өсөлттэй гараад байна.

Ийнхүү өсөх болсон гол шалтгаан нь экспорт нэмэгдсэнтэй шууд холбоотой. Тодруулбал Японы хоёрдугаар улирлын экспорт өмнөх улирлаас 3.2 хувиар өссөн бол импорт 4.3 хувиар буурсан аж.

Хагас дамжуулагчийн хомсдол багасахын хэрээр автомашины экспорт нэмэгдсэний дээр статистикийн дагуу экспортод тооцогддог Япон руу аялах гадаадын жуулчдын тоо ч нэмэгдсэн гэж орон нутгийн NHK телевиз онцлон тэмдэглэсэн байна.

Харин ДНБ-ий талаас илүү хувийг бүрдүүлдэг хувийн хэрэглээ өмнөх улиралтай харьцуулахад 0.5 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.

Цар тахлын хязгаарлалтыг цуцалснаар аялах, гадуур хооллох зэрэг үйлчилгээний хэрэглээ өссөөр байгаа ч инфляцын нөлөөгөөр өмнөх улирлаас буурсан байна.

Аж ахуй нэгжийн барилга байгууламжид оруулсан хөрөнгө оруулалт дөнгөж 0.03 хувьтай байсан бол орон сууцны хөрөнгө оруулалт 1.9 хувьд хүрчээ.

Эх сурвалж: JoongAng

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Хиймэл оюун ухааны өсөлттэй холбоотойгоор ураны үнэ нэг жилийн дотор 70 хувиар өсжээ
02024-4-30 8:14
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05