АНУ: 8-р сард ажилгүйдлийн түвшин 3.8 хувьд хүрсэн нь сүүлийн 18 сарын хугацаан дахь хамгийн өндөр үзүүлэлт болжээ
2023, 9 сарын 5. 4:040

Нэг хэсэг тун эрчимжиж байсан АНУ-ын хөдөлмөрийн зах зээл аажмаар хөрж байгаа талаарх ажил эрхлэлтийн судалгаа гарчээ.

АНУ-ын Хөдөлмөрийн яамнаас гаргасан өнгөрөгч 8-р сарын хөдөлмөр эрхлэлтийн тайланд дурдсанаар, тус улсын ажилгүйдлийн түвшин өнгөрсөн сард 3.8 хувьд хүрсэн нь өмнөх сараас 0.3 пунктээр өссөний зэрэгцээ сүүлийн 1 жил 6 сарын хугацаан дахь хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Өнгөрөгч 8-р сард АНУ-ын хөдөө аж ахуйн бус салбарын ажлын байр өмнөх сараас 187,000-аар нэмэгдсэн нь сүүлийн 12 сарын дундаж өсөлт болох 271,000-аас хамаагүй доогуур байсан юм.

АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн хэт эрчимжил хурдацтай буурч байгаа тул Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ цаашид нэмэгдүүлэхээ зогсоох магадлал өндөр байна гэж шинжээчид таамаглаж байна.

Тодруулбал Уолл Стритийн нэрт эдийн засагч, Аллианз группын зөвлөх Мохаммед Эль-Эриан олон нийтийн мэдээллийн хэрэгслээр "Эдийн засгийн үзүүлэлтүүдээс ихээхэн хамаардаг Холбооны нөөцийн сан нь яг энэ эгзэгтэй үед бодлогын хүүгээ цаашид өсгөхгүй байх магадлалыг хөдөлмөр эрхлэлтийн энэхүү тайлан нэмэгдүүлж байна” хэмээн цохон тэмдэглэв.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35