Хятад улс Саудын Арабтай 50 тэрбум юань солилцох своп гэрээ байгуулжээ
2023, 11 сарын 22. 8:241

Хятад, Саудын Араб улсууд ойролцоогоор 7 тэрбум ам.доллароор хэмжигдэх валют солилцох своп гэрээг үзэглэжээ.

Синьхуа агентлагийн 11-ний өдөр мэдээлснээр, Хятадын Ардын банк саяхан Төрийн зөвлөлийн зөвшөөрлөөр Саудын Арабын Төв банктай 50 тэрбум юань солилцох своп гэрээ байгуулсан талаар онцлов.

Своп гэрээ гэдэг нь өөрийн орны мөнгөн тэмдэгтийг өөр улсын мөнгөн тэмдэгтээр урьдчилан тохиролцсон ханшаар солих гүйлгээг хэлж буй юм. Энэхүү гэрээний хүрээнд Хятад улс 50 тэрбум юань, Саудын Араб ч үүнтэй дүйх хэмжээний буюу 26 тэрбум риалыг солилцохоор тохиролцжээ. Уг гэрээ нь гурван жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд хоёр улсын тохиролцоогоор хугацааг сунгах боломжтой аж.

"Хятад, Саудын Арабын хооронд байгуулсан мөнгөн тэмдэгт солилцох гэрээ нь хоёр орны санхүүгийн хамтын ажиллагааг бэхжүүлээд зогсохгүй үндэсний мөнгөн тэмдэгтийн хэрэглээг харилцан өргөжүүлж, худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөхөд ихээхэн тус дөхөм болно" гэж Хятадын Ардын банк мэдэгдэв.

Өнгөрсөн оны байдлаар хоёр орны худалдааны хэмжээ 100 тэрбум ам.долларыг давж, Хятад улс Саудын Арабын хамгийн том худалдааны түнш болсон гэж Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байсан билээ. Хятад улс сүүлийн үед“Бүс ба Зам” санаачлагад хамрагдаж буй улс орнуудыг чиглэсэн юанийн хэрэглээний хамрах хүрээг тэлэх бодлого баримтлах болсон нь “ам.долларын ноёрхол”-ыг сулруулах гэж буй оролдлого гэдэг нь гарцаагүй.

Тухайлбал энэ оны 9-р сарын сүүлчээр Хятад улс "Бүс ба зам" санаачилгад оролцогч 30 улстай валют солилцох гэрээг байгуулснаас гадна 17 улстай юанийн төлбөрийн системийг ашиглаж эхэлжээ.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
   /
2023, 11 сарын 27. 15:09

Амжилт бүтээлийн дээдийг хүсиы

Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35