АНУ: Уолмарт сүлжээ шинэ ажилчдынхаа цалинг бууруулж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулна
2023, 9 сарын 9. 15:120

АНУ-ын хамгийн том ажил олгогчдын нэг Уолмарт сүлжээ дэлгүүр шинээр ажилд орж буй ажилчдынхаа цалинг бууруулжээ. Учир нь хөдөлмөрийн зах зээл дэх эрэлт нэг хэсэг хэт эрчимжиж байсантай харьцуулахад одоо арай суларч байгаатай холбоотой гэж тайлбарлаж болох юм.

Уолл Стрийт Журнал сонины орон нутгийн цагаар 7-ны өдөр мэдээлснээр, Уолмарт компани шинэ цалингийн тогтолцооны дагуу онлайн захиалгын ажилтан зэрэг зарим ажлын байран дахь ажилчдыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулахаар шийдсэн байна. Тус компани нь гуравхан сарын өмнө ажилчдынхаа цалин нэмэх шийдвэр гаргаж байсан юм.

Тус компанийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ бүс нутгаас хамаарч өөр өөр байдаг ч ихэвчлэн дунджаар нэг цагийн 14 ам.доллар байдаг юм. Цалингийн хэмжээг бууруулж буй энэхүү шийдвэр нь одоо ажиллаж байгаа ажилтнуудад хамаарахгүй аж.

Тус компанийн зүгээс цалингийн тогтолцоог ийнхүү өөрчилснөөр ажилчид өөр салбарууд руу шилжин ажиллахад хялбар болно гэж тайлбарлав. Өөрөөр хэлбэл өмнө нь цалингийн хэмжээ багатай салбарт ажиллаж байсан ажилтан цалин өндөртэй салбар руу шилжихэд цалинг нь нэмдэг байсан бол цаашид нэмэлт зардал гаргах хэрэг болж, нэг цалингийн бүлэгт шилжин ажиллах боломжтой болно гэсэн үг аж.

АНУ-д л гэхэд 1.6 сая ажилтантай Уолмарт сүлжээ дэлгүүр шинэ ажилчдынхаа цалинг бууруулах шийдвэр гаргасны гол шалтгаан бол хөдөлмөрийн зах зээл дэх ажил горилогчдын давуу тал багасаж байгаатай холбоотой юм.

Тодруулбал АНУ-д өнгөрсөн сард ажилгүйдлийн түвшин 3.8 хувьд хүрсэн нь өмнөх сартай (3.5 хувь) харьцуулахад өссөн явдал ба өнгөрсөн оны 2-р сараас хойших буюу сүүлийн 1 жил 6 сарын хугацаан дахь хамгийн өндөр үзүүлэлт болсон байна.

Хөдөлмөрийн зах зээлийн эрчимжил бага зэрэг суларч байгаа энэ үед АНУ-ын төв банк буюу Холбооны нөөцийн сангийн албаны хүмүүс бодлогын хүүг цаашид нэмэгдүүлэхээс илүүтэй хэмнэлтийн горимд шилжих нэн шаардлагатай гэдэгтэй санал нэгдсэн байна.

Тухалбал Нью-Йорк дахь Холбооны нөөцийн сангийн тэргүүн Жон Уильямс мөн өдөр Блүүмберг телевизэд өгсөн ярилцлагадаа мөнгөний бодлого нь хязгаарлагдмал шинжтэй бөгөөд эрэлт нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх, инфляцыг удаашруулах зэргээр эдийн засагт эерэг нөлөөг үзүүлж байна хэмээн дурдсан юм.

Харин Чикаго хотын Холбооны нөөцийн сангийн тэргүүн Аустан Гоолсби мөн өдөр Маркетплэйс радиогийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Бодлогын хүүг цаашид хэр зэрэг өсгөх талаар маргах шаардлагагүй болох үе рүү бид ойртсоор байна. Үүний оронд инфляц зорилтот түвшиндөө хүрэхэд нэг их хугацаа үлдээгүй гэдгийг баталгаажуулах хүртлээ бодлогын хүүг одоогийн түвшинд хэр удаан барих ёстой талаар хэлэлцэх шаардлага тулгарна” хэмээн цохон тэмдэглэжээ.

Түүнчлэн Даллас хотын Холбооны нөөцийн сангийн тэргүүн Рори Логан энэ сард зохион байгуулагдсан Холбооны Нээлттэй Зах зээлийн хорооны хурал дээр хэлэхдээ, бодлогын хүүгийн өсөлтийг зарим тохиолдолд алгасах нь зөв байж болох ч алгасна гэдэг нь нэг мөр зогсоож буй хэрэг биш гэдгийг ойлгох хэрэгтэй хэмээн дурдсан байна.

Эх сурвалж: Maeil

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01