Эйр Индиа авиакомпани ре-брэндинг хийжээ
2023, 8 сарын 11. 20:580

Энэтхэгийн үндэсний агаарын тээвэрлэгч асан Эйр Индиа авиакомпани ре-брэндинг хийжээ.

Баасан гарагт Эйр Индиа авиакомпанийг удирддаг Тата Групп ре-брэндингийн хүрээнд тус авиакомпанийн шинэ логог танилцуулсан байна. Шинэ лого нь алтан шар, улаан, нил ягаан, цагаан өнгөтэй бөгөөд хуучин байсан улаан хунгийн логог орлох юм.

Тата Группийн хувьд 1932 онд тус авиакомпанийг үүсгэн байгуулж байсан ч 1953 онд Энэтхэгийн засгийн газар компанийг өөрсдийн мэдэлд оруулж байсан билээ. Гэвч авиакомпани их хэмжээний өрөнд орсон учир Тата Групп 2021 оны аравдугаар сард Эйр Индиа компанийг эргүүлэн худалдан авч, 2022 оны нэгдүгээр сард удирдлага нь бүрэн шилжсэн байна. Тэдний зүгээс ре-брэндинг хийх ажлыг авиакомпанийг худалдан авсан даруй эхлүүлжээ.

Тийнхүү үйл явдлын хүрээнд Тата Группийн гүйцэтгэх захирал Кэмпбелл Уилсоны хэлснээр тэд хэдий ре-брэндинг хийсэн ч авиакомпанийн бэлгэ тэмдэг болсон Махаражаг авч үлдэнэ гэсэн юм.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35