Reddit платформ хэрэглэгчдэдээ мөнгө төлдөг болно
2023, 9 сарын 27. 15:380

Мягмар гарагт BBC сувгаас мэдээлснээр Reddit платформ топ хэрэглэгчдэдээ мөнгө төлдөг болох төлөвлөгөөгөө танилцуулжээ. Улмаар төлөвлөгөө АНУ-ын хэмжээнд энэ мягмар гарагаас эхлэн хэрэгжих болсон байна.

Төлөвлөгөөг тодруулбаас, Reddit платформ орлогынхоо тодорхой хувийг “алтан медальт” хэрэглэгчидтэйгээ хуваах гэнэ. Харин “алтан медальт” хэрэглэгчдийг хэн тодруулах вэ? гэвэл, хэрэглэгчид 1.99-49 ам.долларын төлбөр төлж, өөрсдийн дэмжихийг хүссэн хэрэглэгчээ “алтан медальт” хэрэглэгчээр нэрлэх бөгөөд төлбөрийн тал хүртэлх хувь нь “алтан медальт” хэрэглэгчдэд очих ажээ.

Reddit платформын хэрэглэгчдийн хувьд “алтан медальт” хэрэглэгч гэдэг ойлголт одоо л гарч ирж байгаа зүйл биш хэдий ч тэд одоогоос л уг медалийг бодит, мөнгөн үнэлгээтэй болгож байгаа нь энэ юм. “Алтан медаль”-ийг ийн үнэлэхээс өмнө тус медалийг хүртсэн хэрэглэгчдийн хувьд 7 хоног тухайн платформыг ямар ч зар сурталчилгаагүй ашиглах, цаашлаад “платинум” хэрэглэгч болбол бүтэн сарын турш платформыг зар сурталчилгаагүй ашиглахад болзлыг хангасанд тооцогддог байжээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35