Туркийн компани АI технологиор лазерын зэвсэг бүтээжээ
2 сарын 19. 13:170

Туркийн “Roketsan” компани хиймэл оюун ухааны технологи ашигласан “ALKA” лазерын зэвсгийг бүтээж дуусгасан тухай тус компанийн дэвшилтэт системийн менежер Сейит Тунч мэдэгдэв.

Зэвсгийн эл системийг Туркийн Ерөнхийлөгчийн засаг захиргааны дэргэдэх батлан хамгаалах аж үйлдвэрийн газрын удирдлага дор бүтээжээ. С.Тунчийн хэлснээр, "ALKA" нь цахилгаан соронзон ба лазер технологиудыг хослуулсан агаарын довтолгооноос хамгаалах цогцолбор юм.

Дэлхий дахинд болж буй сүүлийн үеийн үйл явдлууд, ялангуяа Украин дахь дайнтай холбоотойгоор одоо байгаа зэвсгийг шинэчлэн сайжруулах, тэр дундаа хиймэл оюун ухаан ашиглан сайжруулах хэрэгцээ шаардлага үүсээд байна хэмээн С.Тунч “ALKA”-г танилцуулах үеэрээ онцлон тэмдэглэлээ. Түүний хэлснээр, "тэгш бус аюул заналыг" сөрөн эсэргүүцэхэд Турк улсад ийм зэвсэг шаардлагатай байгаа ажээ.

Дээрх системийг анх 2019 онд Истанбулд "IDEF" батлан хамгаалах аж үйлдвэрийн үзэсгэлэнгийн үеэр танилцуулсан юм. “Roketsan”-ы цахим хуудсанд бичсэнээр, уг цогцолборын лазерын тусгал нь 750 м бөгөөд дроныг устгах, мөн мина болон гар хийцийн тэсрэх төхөөргийг зайнаас дэлбэлэх зориулалттай ажээ.


Эх сурвалж: TRT Haber /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
4
0
2
2
1
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Морин толгой мананцрын шинэ зургуудыг танилцуулжээ
02024-5-2 12:36
Тэнгис дээгүүр нисгэгчгүй онгоцоор ачаа тээвэрлэв
02024-5-2 12:32
LVMH групп томоохон хотуудын үнэ цэнтэй байршлуудад үл хөдлөх хөрөнгө олноор авч эхэлжээ
02024-5-2 9:44
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03
Дэлхийн анхны робот онгоцны үйлчлэгчийг Дубайд үзүүлнэ
12024-5-1 16:01
“Тесла” хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулна
02024-5-1 15:58