Америкчуудын 61 хувь нь үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаа эдийн засагт эерэг нөлөөтэй хэмээн үзжээ
2023, 10 сарын 2. 12:430

АНУ-д үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн ажил хаялт өрнөж буй энэ үед америкчуудын талаас илүү хувь нь үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагааг дэмждэг болохыг судалгаагаар тогтоожээ.

Өнгөрсөн наймдугаар Gallup компаниас явуулсан санал асуулгын үр дүнгээс харахад энэхүү санал асуулгад оролцогчдын 61 хувь нь үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаа нь том зургаараа эдийн засагт эерэг нөлөөтэй хэмээн хариулсан байна.

Gallup-ын зүгээс үзэж буйгаар 2009 оноос хойш үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагааг дэмжих иргэдийн тоо тасралтгүй нэмэгдсээр байгаа бөгөөд энэ жил бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрсэн гэж тайлбарлав.

Энэхүү судалгаанд эерэг хариу өгсөн оролцогчдын 77 хувь нь үйлдвэрчний эвлэлийн гишүүн байсан бол үйлдвэрчний эвлэлийн гишүүн бус оролцогчдын 47 хувь нь эерэг хариу өгсан аж.

Өдгөө ид өрнөж буй Автомашины ажилчдын нэгдсэн үйлдвэрчний эвлэлийн ажил хаялтыг 75 хувь нь дэмжиж байгаагаа илэрхийлсэн бол хэдхэн хоногийн өмнө өндөрлөсөн Холливудын зохиолчид болон жүжигчид, нэвтрүүлэгчдийн үйлдвэрчний эвлэлийн ажил хаялтыг 72 хувь, 67 хувь нь тус тус дэмжиж байжээ.

Түүнчлэн санал асуулгад оролцогчдын 43 хувь нь үйлдвэрчний эвлэлүүд илүү эрх мэдэлтэй байх хэрэгтэй хэмээн хариулсан нь 2009 онд уг үзүүлэлт дөнгөж 25 хувь байсантай харьцуулахад үлэмж хэмжээгээр өссөн явдал болов.

Хөдөлмөрийн эдийн засагч Эндрю Флоуэрс хэлэхдээ энэ мэт нэгдсэн ажил хаялт өдөр тутмын амьдралд болон олон нийтийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөх хандлага гарахыг үгүйсгэхгүй ч автомашин хэрэглэгчдэд өөр сонголт хангалттай байгаа учир Автомашины ажилчдын нэгдсэн үйлдвэрчний эвлэлийн ажил хаялт олон нийтийн дэмжлэгийг хүлээж байна хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35