Жо Байден Украин болон Израильд туслах 105 тэрбум ам.долларын төсвийн багцыг Конгрессоос хүсчээ
2023, 10 сарын 21. 3:120

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден зэрэг зэрэг дайны нөхцөл байдалд буй дэлхийн өнөөгийн дүр зургийг түүхэн эргэлтийн цэг гэж тодорхойлоод Израиль болон Украинд аюулгүй байдлын яаралтай дэмжлэг үзүүлэх хүсэлтийг Конгресст гаргажээ.

Цагаан ордны зүгээс орон нутгийн цагаар 20-ны өдөр Конгресст илгээсэн захидалдаа Украинд 61 тэрбум ам.доллар, Израильд 14 тэрбум ам.долларын тусламж үзүүлэх нийт 105 тэрбум ам.долларын аюулгүй байдлын төсвийн багцыг хүссэн байна.

Гэвч АНУ-ын Төлөөлөгчдийн танхим тус танхимын дарга асан Кевин Маккартиг огцруулснаас хойш түүний албан тушаалд очих дараагийн хүнийг сонгоход багагүй хүндрэлтэй тулгарч байгаа юм. Тиймээс Цагаан ордны зүгээс хүссэн энэхүү төсвийг Конгрессоор хэзээ хэлэлцэж, хэзээ батлах эсэх нь тодорхойгүй байгаа аж.

Ерөнхийлөгч Жо Байден өмнөх өдөр нь ард түмэндээ хандан үг хэлэхдээ “Бид одоо түүхэн эргэлтийн цэг дээр байна. Израиль болон Украин ялах нь Америкийн үндэсний аюулгүй байдалд чухал ач холбогдолтой" гэж цохон тэмдэглэсэн байна. Тэрээр үргэлжлүүлэн “Бид Хамас шиг террористууд болон Путин шиг дарангуйлагчийг ялахыг хэрхэвч зөвшөөрч болохгүй” хэмээн Украин болон Израильд тусламж үзүүлэх энэхүү төлөвлөгөөгөө урьдчилан зарласан билээ.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
3
0
1
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35