Судалгаагаар дунд түвшний орон тоонуудын дийлэнх нь бакалаврын диплом шаарддаггүй болохыг олж тогтоосон билээ. Улмаар судалгааны дүнд ажил горилогчийн ур чадварыг дипломоор хэмжих нь өрөөсгөл гэх дүгнэлт гарсан.
Тэгвэл Walmart сүлжээ дэлгүүрийн зүгээс эл судалгааны дүнд үндэслэн корпорацын түвшний зарим орон тоондоо диплом шаардахаа болих болжээ.
Ингэснээр Walmart сүлжээ дэлгүүр корпорацын түвшний зарим орон тоондоо диплом шаардахаа больсон цөөн хэдэн хувийн хэвшлийн нэгж болсон байна. АНУ-ын хүрээнд ажлын шаардлагад дипломыг оруулах эсэх нь олны мэтгэлцээний сэдэв болсноор хувийн хэвшлүүд гэлтгүй төрийн байгууллагууд ч энэ төрлийн арга хэмжээг авч байгаа юм. Тодруулбал, АНУ-ын Аляска, Мэриланд, Нью Жерси, Пеннсилванья, Виржиниа зэрэг мужууд төрийн албаны орон тоонд диплом шаардахаа багасгасан эсвэл больсон ажээ.
Эх сурвалж: HR Dive